Amazon.com шинэ дроноо олонд ил болгов
Интернэт худалдааны аварга Amazon.com яг 2 жилийн өмнө жижиг хэмжээтэй ачаа хүргэх зориулалттай нисгэгчгүй хүргэлтийн дроноо танилцуулж байсан билээ. 2 жил өнгөрсөн ч энэ төсөл үргэлжлэн судалгаа хийж шинэ шинэ дроноо туршсаар л байгаа бололтой. Өнгөрсөн ням гарагаас тус компанийн шинэ туршилтын PrimeAir нэртэй дроны сурталчилгаа нийтэд цацагдаж эхэллээ.

Top Gear автомашины шоуны хөтлөгч байсан Жереми Кларксон Amazon-д шинэ автомашины шоу хийхээс гадна бас дроны хүргэлтийн үйлчилгээнд оролцож байгаа бололтой. Тэрээр PrimeAir дроны сурталчилгаанд тоглож шинэ дроны талаар танилцуулсан байна. Жеремигийн танилцуулж байгаагаар уг дрон нь 15 бээр буюу 24 км-т ачааг 30 минутын дотор хүргэх чадвартай (ачаа нь хос гутал) газраас хөөрөхдөө нисдэг тэрэг шиг шууд дээшээ хөөрч, тодорхой өндөр авсан хойноо нисэх онгоц шиг нисдэг хосолмол (hybrid) ажиллагаатай байх гэнэ. Amazon-ний төв дроны камерийн тусламжтайгаар хүргэлтийн явцыг хянах боломжтой бөгөөд ачааг хүргэх газраа ирсэн хойноо ачаагаа өмнөх загвар шигээ шууд газарт унагачилгүй эвтэйхэн буулгах  юм байна.

Amazon болон Walmart зэрэг жижиглэн худалдаа хийдэг компаниуд иймэрхүү нисэгчгүй дрон ашигласан хямд технологи боловсруулахыг хичээн судалгаа шинжилгээ, туршилт хийсээр байгаа билээ. Харин АНУ-ын Холбооны Агаарын Холбоо (FAA) дронуудын замбараагүй нислэгийг цэгцлэх  шинэ журам гаргахаар ажиллаж байгаа юм. Одоогоор Amazon-ий хүргэлтийн дронууд шинээр гарах журам нь  тодорхойгүйн улмаас лизенц аваагүй байгаа юм. Тиймээс энэ сурталчилгаа нь олон нийтээр өөрийн дроноо хүлээн зөвшөөрүүлэх арга болно гэж шинжээчид дүгнэж байна.

 
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж Engadget.com
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.