ОХУ Туркийн эсрэг хориг арга хэмжээ авлаа
ОХУ-ын байлдааны нисэх онгоцыг харваж унагасан Туркийн эсрэг ноцтой арга хэмжээ авна хэмээн мэдэгдээд байсан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай тушаалд гарын үсэг зуржээ. 

Туркийн зарим бараа, хүнс оруулахыг хориглож хязгаарлах, 2016 оны 1-р сарын 1-нээс туркуудыг ажилд авахыг хориглох, мөн өдрөөс Турктэй визгүй харилцан зорчдогоо цуцлах, Орос дахь Туркийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах, Туркийн чиглэлд аялал жуулчлал зохион байгуулахыг хориглох, чартерын тээврийг хориглох зэрэг олон арга хэмжээ авахаар тус тушаалд дурдсан байна.

Путиний тушаал 11-р сарын 28-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Хориглосон турк барааны жагсаалтыг өнөөдөр олон нийтэд зарлахаар болжээ. 

ОХУ-ын тавьсан энэхүү хориг нь Туркийн эдийн засагт ноцтой хохирол учруулна хэмээн шинжээчид үзэж байна. Тэдний үзэж буйгаар уг хоригоос үүдэн Туркт  учрах хохирлын хэмжээ 50 тэрбум доллар хэмээн тооцоолжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-12-01 03:46:39
    Оросууд хүчтэй. Монгол л харин түүхийн шар хуудсанд үлдэх дөхөж бгаа байх.
  • Зочин 2015-11-30 08:21:39
    Мулгуу оросуудын тааралдсан болгонтойгоо хэдэрлэхийг ядруу эдийн засаг нь даахгүй, аажмаар энэ улс түүхийн шар хуудсанд үлдэх болой...
  • zochin 2015-11-30 05:48:32
    turktei hezee ugsaa 1 bolchihvoo shal uur ugsaa garal, undesten shu de tuuhee sudlaachee
  • Baatar 2015-11-30 04:36:01
    Elbegee erenhiilegch maani harin olon ulsad ner hundtei erenhiilegch bh shuu. Umneh Erenhiilegchid maani yamar humuus blaa daa. Bid teneg humuus bish shuu dee ...
  • Putin 2015-11-30 04:15:51
    Putin vneheer l aguu erunhiilugch yum bnaa.Mongol ulsad maani iim neg hvchirheg uls turch ,erunhiilugch garch ireesei.Mundag shiidver gargadag hvn dee
  • zochin 2015-11-30 04:10:43
    turkiin udirdlaguud ediin zasgaa suiruuleh esvel ulsaa emh zambaraagui baidal ruu tulhej baina daa. arabiin havar turked ehelbel gaihah zuilgui.
  • зочин 2015-11-30 04:06:08
    Турк манай хоёр орон чинь угсаа нэг гээд онгирцгоодог, нөгөө ам фигур Ерөнхийлөгч Туркийг өмөөрсөн үг хэлээд Оросуудад алуулах вий дээ