Турк бөхийж, Орос гэдийж байна
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Туркийн хилээс дөрвөн км зайтай Сирийн нутагт цэргийн ажиллагаа явуулж байсан ОХУ-ын байлдааны Су-24 онгоцыг Туркийн агаарын хүчнийхэн F-16 онгоцоор сөнөөсөн билээ. Эл хэрэг явдал дэлхий дахинаа болсон онцлох үйл явдлын нэг байсан юм. Турк тухайн үед хил зөрчсөн тул Оросын онгоцыг сөнөөсөн гэж тайлбарлаж байсан бөгөөд үнэн хэрэгтээ байлдааны онгоц Туркийн хилээс дөрвөн км зайтай нисч явсан нь тодорхой болсон. Мөн “Туркийн армиас ярьж байна.

Туркийн хилд ойртон ирж байна. Чиглэлээ нэн даруй өөрчилнө үү” гэсэн анхааруулгыг англи хэлээр хэд хэдэн удаа өгсөн ч, Оросын байлдааны онгоцны нисгэгч үл ойшоосон тул хууль дүрмийн дагуу сөнөөсөн гэж онцлон тэмдэглэж байв. Харин Оросын онгоцноос амьд үлдсэн нисгэгч Туркийн тал ямар нэг анхааруулга өгөөгүй хэмээн эсрэг мэдээлэл өгсөн байдаг. Харин Оросын тал санаатай өдөөн хатгалга гэж үзэж буйгаа мэдэгдсэн бөгөөд энэ үеэс л Орос, Турк улсын харилцаа муудах эхлэл тавигдсан билээ.

Үүнээс өмнө ч Оросын байлдааны онгоц Туркийн хилийг цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор зөрчсөн тохиолдол гарч байсан тул эхэндээ  В.Путин уучлал хүссэн байдаг ч, Эрдоган “Хил зөрчсөн этгээд уучлал эрэх ёстой” гэх  үл ойшоосон, бардамнасан хариу өгсөн нь талуудыг найрсаг харилцаанд ан цав үүсэхэд хүргэсэн тухай зарим олон улсын эх сурвалжууд дамжуулж байна. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 28-ны өдөр Туркийн эсрэг хариу арга хэмжээ болгож, эдийн засгийн хориг тавих тухай зарлигийг үзэглэлээ.  Энэхүү хоригт хоёр улсын хоорондын захиалгат нислэг, ОХУ-ын үйлдвэрүүд туркээс ажиллах хүчин авах, тодорхой нэр төрлийн турк барааны импорт зэрэгт тус тус хориг тавьжээ.

Дээр дурьдсан тодорхой нэр төрлийн бараа гэдэгт чухам ямар бараа сэлт багтаж байгаа талаархи мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа юм. Орос бол Туркийн хоёр дахь томоохон худалдааны түнш улс. Энэ утгаараа  хоёр улсын сөргөлдөөн худалдаа эрхлэгчдэд ч нөлөөлөхөд хүрлээ. Оросын тал Туркийн бүтээгдэхүүнүүдийн 15 хувь нь Оросын аюулгүй байдлын стандартыг хангахгүй гэх шалтгаанаар нэр бүхий бараанд хориг тавьсны улмаас хил дээр хэдэн ачааны машин бараа гацчихаад байгаа аж. Мөн шинэ нэр төрлийн барааны импортод ч хориг тавьсан байна.

Энэ жилийн байдлаар Турк ОХУ руу  нэг тэрбум еврогийн хүнс болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортолжээ. Орос улсын хувьд хүнсний ногооныхоо 20 хувийг Туркаас импортолсон байгаа юм. 

Түүнчлэн Туркийн Анадолу агентлагийн мэдээлж буйгаар тус улс  өнгөрсөн жилийн байдлаар Орос руу 1.52 тэрбум ам.долларын савхи, арьс нэхмэл эдлэл, хувцас экспортолсон байх бөгөөд ОХУ-д туркийн 90 мянган ажилтан ажиллаж, амьдардаг  гэсэн тооцоо байдаг аж.

Тэдгээр ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг оролцуулан тооцвол 200 гаруй мянган туркийн иргэн Орост амьдардаг байх юм. Нөгөө талаар өнгөрсөн жилийн хувьд  гурван сая гаруй Оросын жуулчин Туркид аялсан гэсэн тооцоо ч байна. Харин Оросын талаас Туркийн корпорацийн үйл ажиллагааг хязгаарлахаас гадна  Турк руу хийх  аялал жуулчлалыг хориглох  шаардлагыг аялалын компаниудад хүргэсэн нь Туркийн аялал жуулчлалын салбарт томоохон цохилт болох нь гарцаагүй. Туркийн Гадаад хэргийн сайд ч иргэддээ нөхцөл байдал тодорхой болох хүртэл Орос руу шаардлагагүй бол явахгүй байхыг анхааруулж байгаа гэнэ. ОХУ эдийн засгийн хориг тавихад ч хууль ёсны дагуу Онгоцыг сүйрүүлсэн гэж Туркийн тал удаа дараа мэдэгдсэн нь хоёр талын харилцааг улам муудахад хүргэсэн гэх.  Тиймээс хэрэг явдалтай холбоотойгоор Турк, Орос хоёр улсын улс төр, эдийн засгийн харилцаанд сөрөг нөлөөг үзүүлж болзошгүйг ажиглагчид тэмдэглэж байна. Ерөнхийлөгчийн зарлигаас үзвэл эдийн засгийн хориг ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна.

Түүнчлэн Туркийн агаарын тээврийн компаниуд аюулгүй байдлыг хангах үүднээс Оросын Засгийн газар дүрэм журмаа чангатгах хэрэгтэй гэдгийг онцолсоны дараа Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрөгч баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ Орос руу ирэх Турк иргэд виз мэдүүлэх шаардлагатай болсон гэж тэмдэглэсэн юм.  ОХУ Турк улстай тогтоосон цэргийн харилцаа холбоогоо зогсоож, Турк, Орос улсуудын хооронд визгүй зорчих дэглэмийг цуцлах шийдвэр гаргасныг тэрбээр онцолсон байдаг. Түүнчлэн  Оросын Су-24 сөнөөгч онгоцыг Туркийн талынхан сүйрүүлсэн үйлдлийг эсэргүүцсэн хэдэн зуун Оросууд Москва хот дахь Туркийн Элчин сайдын яамны гадаа жагсаал зохион байгууллаа. Эсэргүүцэгчид 15 минутын турш дипломат төлөөлөгчийн байр руу чулуу, өндөг, улаан лооль болон будаг шидэн танхайрчээ. Үүний улмаас дипломат төлөөлөгчийн газрын нэг, хоёр давхрын 15 цонх хагарсан байна. Энэ мэтээр нөхцөл байдал улам муудаж буй энэ үед Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган нөхцөл байдлыг зөөлрүүлэх арга чарга эрэлхийлж эхлэв.

Түүний хувьд В.Путинтай нүүр тулж уулзах хүсэлт тавих зэргээр Оросын Ерөнхийлөгч рүү  хэд хэдэн удаа “утас цохисон” байх юм. Харин В.Путин Туркийн талтай холбогдох бодолгүй байгааг түүний  туслах нь мэдэгдсэн. Тиймээс өнөөдөр Парис хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалтад Турк, Оросын тэргүүнүүд оролцох бөгөөд энэ үеэр нүүр нүүрээ харж уулзах хүсэлтийг Эрдоган Путинд тавьжээ. Үүгээр ч зогсохгүй “Ассошэйтэд Пресс” агентлагын мэдээлсэнээр Балыкесир мужид ажлын айлчлал хийх үедээ Эрдоган сэтгүүлчдэд хандан “Энэ удаагийн явдалд гүнээ харамсч байна.

Эл явдал болоогүй бол сайн сан хэмээн бодож явна” хэмээн өгүүлж, эдүгээг хүртэлх найрсаг харилцаагаа эвдэхгүй байхыг уриалсан байна.  Эрдоганы хувьд эрх баригч нам дахин сонгуульд ялалт байгуулсан эхний өдрөөс л байр сууриа бататгахийг эрмэлзэж, гадаад дотоодод нөлөөллөө тэлэх бодлого баримтлах болсон. Энэ үед тэрбээр  хамгийн ойрын “найз” болох  ОХУ-ын Ерөнхийлөгч  В.Путины хилэнг  бадрааснаар Ойрхи Дорнодын хямралын асуудалд чухал орон зайг эзлээд байсан Туркийн байр суурь ч ганхахад хүрч болзошгүй байна. Иймээс одоогийн байдалд Эрдоган бөхийж, харин Путин гэдийх болов. Харин өнөөдөр болох уулзалтын үеэр тэдний хооронд яриа хэлцэл хэрхэн өрнөх нь анхаарал татаж байгаа юм.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-12-02 03:49:07
    tyrk yneheer hoomoi um hiichiheed bas tomroh sanaatai estoi ar nyryylyy n hytga shaasan nynensh dee ih arsaljval tegdeg um daa hohichin dee myy mysalmanyyd
  • Zochin 2015-12-01 09:50:54
    ХИЛ ЗӨРЧӨӨГҮЙ ОНГОЦ СӨНӨӨСӨН НЬ ҮНЭХЭЭР УТГАГҮЙ. ҮҮНИЙХЭЭ ТАЛӨӨ ТОМ УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ, ЭРДОГАН.
  • Anu 2015-12-01 00:19:27
    Zuv. Sain buhiilge. Duhiig ni gazart hurtel buhiilre. Daanch ih tomorson yum.
  • r 2015-11-30 17:34:33
    Turj sonotugei Allah Akbar
  • ЭНХЭЭ 2015-11-30 16:28:42
    Туркийн удирдлагыг болсон асуудалд эхнээсээ л анхаарах бх гэтэл тэнэг Эрдон томрох гэж байж одоо бүүр улсаа бөмбөгдүүлэхдээ хүрч бна даа.
  • davaahuud 2015-11-30 12:55:23
    Su-24 bumbugdugch unasnaas busad bichsen yumand chin unen yum alga. Sited yum orchuulj zohioj bicheed olson munguuru shine Tarhi hudaldaj av.
  • anduurvaa 2015-11-30 10:53:51
    TURKUUDIIG TA NAR SAIN HUMUUS GEJ BODOJ BNA UU. TOM ANDUURAV DAA! TURKIIG DAGASAN XASAG BOL BUUR CH AVAH YMGUI HUNII ORONTSOGUUD GEDGIIG MEDEH NEG NI MEDEH L BH...
  • а 2015-11-30 08:57:11
    БӨХИЙЛГӨӨД ГЭДИЙЛГЭЭД БАЙДГАА БОЛИОЧЭЭ.ЗҮГЭЭР Л МЭДЭЭ БИЧЭЭЧЭЭ.ЗАЛХАЖ БАЙНШДЭЭ.
  • bold 2015-11-30 07:43:43
    iim uhaantai mundag eronhiilogchtei boloh umsan
  • zochin 2015-11-30 05:49:55
    turk oros tuuhendee 12 udaa baildsanaas 10-t n oros yalsan baih yum.
  • түрк гэж улс 2015-11-30 05:07:22
    Оросоос айж үзээгүй л улс даа. Бүхий л дайн тулаанд дандаа ялсан байдаг юм билээ.
  • зочин 2015-11-30 03:14:10
    Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай гэдэг зарчим олон улсын харилцаанд ч байдаг л юм шүүдээ, та нар социализмын үед Монголчууд Оросыг хэт шүтлээ гээд л байдаг, ц...
  • zochin 2015-11-30 02:43:25
    ovol bolj baihad gazgui, hun am n holdoh geed balarch baigaa biz dee zailuul. US, NATO ali ali n turkiig jiisen. uuchlalt guihgui bol ulam hetsuudne.
  • hulduu gar 2015-11-30 02:40:05
    turkiin erunhiilugch gej ene nuhur jaahan hulduu garaa. buhel buten uls undestnee iim teneg baidald oruulj baih gej. manai saihanbileg ch deerdeh ym alga yanada...
  • Bodlogogui 2015-11-30 02:18:03
    Гарах үр дүнг нь сайн бодож байж юу хийхээ шийдэж баймаар юм.
  • мэргэн зөвлөгч 2015-11-30 02:12:41
    турк өвөө орос өвөөгийн боовыг сайн хөхөөд өгвөл орос өвгөн схан тавих бх шүү ха ха...
  • zochin 2015-11-30 01:56:24
    ongotsoo sonoolgoj hunee aluulsan n uurtai, araas hutgalsan n bohiij taaraa shuu
    • huvisgalch 2015-12-06 11:35:49
      elbegee eranhiilogch bs si zempin putinii umn ediin zasgara sogdjin udahgu uls min siriin araas orh bhdaa