БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг "Хүндэт доктор"-оор өргөмжилөх арга хэмжээ болно
11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өөрийн байранд шүүхийн төсөв, эдийн засгийн баталгааны талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
 
11.00 цагт: БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг дээд боловсролын салбарт оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн МУШУТИС-ийн "Хүндэт доктор"-оор өргөмжилөх арга хэмжээ ШУТИС-ийн төв байр, хоёрдугаар давхарын хурлын танхимд болно.
 
11.30 цагт: Зэвсэгт хүчиний барилга, инженерийн цэргийн ангиудын хүч, хөдөлмөрөөр барьж ашиглалтад оруулж буй цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцны нээлт Монгол цэргийн музейн хажууд болно.
 
11.30 цагт: "Амантун Энтертайнмэнт"ийн урилгаар дэлхийд алдартай Английн виртоуз гитарчин, ая зохиогч дуучин Жон Гомм "The IVY" ресторанд тоглолтоо хийх гэж байгаатай холбогдуулан "Монгол Ньюс" Мэдээлийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж байна.
 
12:00 цагт: Байгаль орчны яамны "Говь" танхимд "Хөвсгөл далайн эзэд" төрийн бус байгууллага "Байгальд ээлтэй гишүүн"-ээр хэнийг ямар шалгуураар тодруулснаа олон нийтэд зарлана. Энэ удаа "Байгальд ээлтэй гишүүн"-ээр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нар тодорчээ.
 
12.30 цагт: МСНЭ, Гандантэгчинлэн хийд, Эрдэнэ зуу хийд, “Олуулаа+” ТББ, “Хайрлаарай” ТББ хамтран “Монгол ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Дээрх байгууллагууд хамтран “Хайрлаарай” сэдэвт уралдаан зарлаж, аян өрнүүлэх аж. Хуралд МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эрдэнэ зуу хийдийн ловон лам О.Эрдэнэчулуун, “Олуулаа+” ТББ-ын ерөнхий зохицуулагч С.Санасэр нар оролцоно. Утас: 99841725
 
17:30 цагт: Урчуудын эвлэлийн  II давхарт байрлах "The best Art Gallery"-д "Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгэн жаран" үзэсгэлэн нээлтээ хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • багш 2015-12-01 02:19:56
    ШУТИС-д татвар төлөгчдийн мөнгөөр лаборатори авч өглөө гэж шагнуулж байгаа гэсэн, арай дэндэнээ, авилгал шиг харагдаж байна. Огцруулбал таарах тэнэг сайд
  • zochin 2015-11-30 09:41:20
    bolovsrolin said yu xiisen be dampuurlaa zarlaval taarna.xeel xaxuul bux muu muuxai zuil ene salbart bna
  • Зочин  2015-11-30 09:16:05
    Бараг боловсролгүй хүнээр БСШУЯ-ыг толгойлуулсны гор гарч байна. Зайлаасай билээ.
  • ээ Чөтгөр ав !!! 2015-11-30 07:55:28
    Энэийг Дээд боловсролын тогтолцоог сүйрүүллээ гэж Жавтий хүртээх хүн мөнөөсөө мөн гэтэл энэ юу болоод байнаа, новш гэж түй чорт!
  • eoeo 2015-11-30 06:06:33
    onigoonii muu p..... ve,
  • гайхмаар 2015-11-30 02:24:54
    Монголын дээд боловсролыг сөнөөсөнийх нь төлөө өгч байгаа юм байхдаа.
  • ichmer 2015-11-30 02:16:28
    onigoo onigoo
  • Зочин 2015-11-30 02:10:39
    Хийсэн зүйлтэй хүнл олгох ёстой шагнал байна Баяр хүргэе Сайддаа.
  • ха ха.. 2015-11-30 01:52:37
    Гантөмрийг хүндэт доктор болгодог арай бялдуучилсан, сэрүүдсэн юм бна. харин хүндэт дарга,сайд,мартагдашгүй ачтан гээд өөр цол гуншин зөндөө л бна даа.ккк..