Гар хүндрүүлэхгүй бол "үх"
Яг ийм зарчим төрөх эмнэлгүүдэд үйлчилж байна. Бараг ингэж хэлэх ч хөнгөдхөөр байгаа шүү дээ. Бусад эмнэлгийн тухай бичихэд зарим эмч нар нь дэндэж байна гэж хэлж болох байх. Харин төрөх эмнэлэгт бараг л зарим гэж байхгүй. Бүх эмч нар нь гар хараад, авлига аваад, хүний амь нас, эрүүл мэнд, дөнгөж төрөх гэж байгаа бяцхан үрсийн амьдралыг ч боддоггүй. “Юун сүртэй юм, байж бай. Одооны охидууд ялархуу болчихсон. Төрж чадахгүй юм бол яах гэж жирэмсэн болдог юм. Би ажилтай завгүй байна” гэх мэтээр харааж, загнаж, жаахан хэтрүүлдэг хүнд түлхэж унагах нь холгүй юм болж байгаа нь үнэн. Танил талаараа дамжуулаад, дарга цэргээр нь хэлүүлэхээр үзэн ядна. “Чи танилтай гэл үү. Ямар овоо юм. Өөрөө төрөхийг чинь харъя” гэж зэвүүцдэг төрөхийн эмч ч байна. Бусдын эрүүл мэндийн төлөө тангараг өргөж байгаа эмч хүн аргаа бараад, ядахын мууд танилаараа ч болов хэлүүлээд оръё гээд ядаж байгаа хөл хүнд эмэгтэйг яагаад шүдээ зууж заналхийлэх, тэгтлээ үзэн ядах болов.
 
Үнэндээ шалтгаан бараг байхгүй. Зүгээр л даварч, олдог мөнгөндөө амташсан хэрэг. Гэхдээ тэр даврал нь байсгээд л хэн нэгэн сайхан эмэгтэйн амь насанд хүрч байна. Бас хорвоод мэндлэх гэж зүтгэж буй өдрөө халуун хэвлийдээ амьсгал хурааж байна, нялх үрс. Сэтгэл шимширч, зүрх зүсэм биш гэж үү. Энгийн иргэд бид зүрхээ зүсүүлж байгаа юм шиг сэтгэл өвдөж байна. Гэтэл тэд хэдий нь хүн алаад сурчихсан алуурчин мэт болчихсон юм биш үү. Хамгийн ойрын жишээ, Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт энэ сарын 21-ний өдөр 27 настай залуу бүсгүй зулайг нь үнэрлэх үрээ төрүүлэх гэж байгаад амиа алдлаа.
Ядаж нялх үр нь хэвлийгээсээ ч гарч чадаагүй. Талийгаач бүсгүй 19-ний өдөр өвдлөө гээд эмнэлэгт очсон байхад эмч нар нь тоохгүй байсаар хоёр хонуулж, 21-ний өдөр амиа алдсан байна.
 
Ийм яргалал, тамлал гэж байх уу. Эмч нь хагалгаанд орсон гээд байхгүй байсан тухай талийгаач бүсгүй нөхөр рүүгээ мессеж бичсэн байна билээ. Яг хагалгаанд орсон уу, мөнгө өгөхгүй бол байж л байг гээд хэвтэж байсан ч байж болох. За хагалгаанд орчихсон байя гэж бодьё. Тэгвэл тэр төрөх чинь ганцхан эмчтэй болж таарч байна уу. Бүхэл бүтэн хүн амиа алдах дээрээ тулчихаад байж байхад яагаад огт тоосонгүй вэ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр эмэгтэйн жирэмсний картыг нэгдүгээр төрөхийнхөн хулгайлах шахам аваад явсан байна билээ. Хүн алсан хуудуутай хэргээ нуун дарагдуулах гэж увайгүй оролдлого юм биш үү.
 
Ингээд бичихээр өнөөх төрөхийнхөн нэр төр гутаалаа гэж ирээд сүржигнэж магадгүй. Гэхдээ ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй жирэмсний картыг нь авч явна гэдэг ийм хардлага төрүүлэхгүй яах юм. Өнөөдөр эрүүл мэндийн салбар ийм л дажинтай, төрөхийн эмч нар нь улаан цагаан, бүр санаатайгаар эхчүүдийг алаг үртэй нь хөнөөж байна. Гэтэл Эрүүл мэндийн сайд нь Төрийн нарийн бичгийн даргатайгаа авлигын хэрэгт сэжиглэгдэн хоригдож байна. МАХН-ынхан нь түүний орыг эзлэх хүнийг сонгохоор ярилцаж байгаа гээд л байж байх. Эзэнгүй эрүүл мэндийн салбарынхан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна гэхэд хилсдэхгүй.
 
Одоо нэгдүгээр төрөхийн хариуцлага алдсан, бусдын амь насыг санаатай гэж болохоор хөнөөсөн гэх эмч нарт хэн хариуцлага тооцох юм. Ямар хариуцлага тооцохоор болж байгаа вэ гэдэг нь сонин байна. Сайндаа л ажлаас нь халаад, өнөөх нь өөр нэг эмнэлэгт очоод, дахиад л авлига авна. Нэжгээд эхийг зовооно. Тийм болохоор энэ мэтээр хариуцлага алдсан, санаатайгаар төрөх эхчүүдийг зовоосон, гарсан эмч нарын эмчлэх эрхийг нь хасдаг баймаар байна. Цаашлаад бусдын амь насанд заналхийлсэн, санаатай үйлдэл гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэдэг байсан ч яах вэ дээ. Тэгэхгүй бол төрөхийн эмч нар хүн араатан болж гүйцлээ байна.
Монголын мэдээ
Н.Болд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-12-01 02:54:17
    deer bichsen zviliig demjij bn odoo torno gej bodhoor l horvoog orhih ym bl uu alag vr amrag hania orhiod vhchih ym bl uu geed aigaad l suuj bn shv
  • zochin emch 2015-11-30 18:38:15
    Emchin orontog vilchlekh hvn am, standart vzlegt niitsvlj nemehgvi bol asudal heze ch shiidegdehgvi, tsalin nemle ged undur tsalintai booluud n achaalal dileh v...
  • Zochin 2015-11-30 16:45:29
    Mash unen yum bichjee. Mongo ogohgui bol us ni garsan ch boloogui l geed butsaagaad b na. Mongo ogchihbol ter dor ni arga hemjee abchihna daa.
  • Зочин 2015-11-30 11:52:17
    Төрөхийн эмч нар хүн араатан гэдэг нь үнээн.юм л өгөхгүй бол эх хүүхдийг зовоосоор байгаад л алдаг аймшгийн араатангууд!!!.
  • zochin 2015-11-30 11:43:57
    Цалин хөлсийг нь хангалттай нэмээд хариуцлагыг нь өндөржүүлэх хэрэгтэй
    • fff 2015-11-30 14:49:38
      Tsalingiin bagiin medser baij teged yah gej emch bolood baidgiiin za za tsalin ni bagch avilgalara amidarchin gel bugd emch boldog bhan
  • Зочин 2015-11-30 11:37:00
    Иргэд дэндүү давардгийг эмнэлгээр ганц өдөр явахдаа харлаа Шууд загнаад ажлыг нь хийлгэхгүй өөрөө ч үзүүлж чадахгүй бусдыг ч үзүүлэхгүй бөөн хэрүүл маргаан
  • Албан ёсоор төлбөртэй болгоё!!! 2015-11-30 09:22:18
    Энэ бол эцсийн дүндээ төр засгийн л буруу!!! Коммунист Хятад хүртэл эмнэлэг эмчилгээ бүгд төлбөртэй шдээ! Үнэгүй юм муу байдаг жамтай! Эмчилгээг төлбөртэй болго...
    • zochin  2015-12-01 02:56:59
      tolbor tolj chadah hvn her olon bga bilee tolj chadahgvi ni vh gesen vg vv chi hvn mon vv
  • Зочин 2015-11-30 09:09:25
    эмнэлэг бол шорон биш юун нууц камер солиотой хог вэ, нийгэм солигдсон юм бол эмнэлэг ч өөрчлөгдөх ёстой, өөрчлөгдөөгүй л байгаа байхгүй юу, юун улсын эмнэлэг
  • 123456 2015-11-30 07:23:53
    nuuts kamer suulgah heregtei emneleguuded
  • 123 2015-11-30 06:53:48
    Тэгж нэг талыг бариж болохгүй би 2 удаа төрсөн тийм аймаар байгаагүй харин ч эмч сувилагч нарыг хараад өрөвдөж байсан үнэхээр их ачаалалтай байдаг юм байна лээ ...
  • zzzz 2015-11-30 05:56:01
    Одоо бол яасан ч улсын эмнэлэгт төрөхгүй. хувийн эмнэлэг хамаагүй дээр. ийм байдал цалингаас болж байгаа бол бүгдэд нь нэмээд өг
  • zzzz 2015-11-30 05:53:13
    Намайг бол эмч нар сайхан төрүүлсэн. харин төрсний дараа бол асаргаа байхгүй, гэрээс ч хүн байлгахгүй, хамаг цус доошоо урсаад өвдөөд хэцүү байсан
  • зочин 2015-11-30 05:15:56
    Эмчийг ,шүт, эмнэлэгийг шүт, тэгж байж хүн хурдан эдгэнэ, муулаад хараачихаад үзүүлж эмчлүүлээд эдгэхгүй, төрөөс зөв бодлого энэ салбарт явуул
  • Зочин 2015-11-30 04:27:59
    нийгэм өөрчлөгдсөн гэдгийг жирийн иргэд байтугай УИХ-ын гишүүд нь мэдэхгүй хууль тогтоомж, тогтолцоогоо өөрчлөхгүй байна шүүдээ, тэгээд хоосон хараагаад байх юм...
  • Bataa 2015-11-30 04:03:46
    Òºð àæèëëàñàí áîë Ø¿¿ã÷ýýñ ºìíº ýì÷ íàðûí öàëèíã íýìæ õàðèóöëàãà òîîöîõ ¸ñòîé òýãýõýä ...
  • Зочин 2015-11-30 03:56:55
    эмч нарын цалинг шүүгчийн хэмжээнд аваачаад шаардлагаа тавих хэрэгтэй, социализм дууссан, капиталист нийгэмд амьд явья гэвэл эмч нараа хүний гар хардаггүй болго...
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-11-30 08:08:31
      emch nar dendvv dawarch baigaa ni vnen shdee mungunii tuluu yuch hiij magadvi kamertai bolgowol yag bolj baigaa yum