АН, МАХН эрүүлмэнд, спортын яамыг булаацалдаж байна
Эрүүлмэнд, спортын сайд  асан Г.Шийлэгдамба авлига хээл хахуулийн хэргээр цагдан хоригдоод  нэлээд хэд хонож байна. Энэ хооронд эрүүл мэндийн салбар эзгүйрч, нэгэн  залуу бүсгүй эмч нарын хариуцлагагүй үйлдлийн золиос болж амь насаараа хохирсон хэрэг хүртэл гарсан. Тэгвэл удтал хүлээлгэсэн Эрүүлмэнд, спортын сайдад нэр дэвшигчдийн эцсийн хувилбар яригдаж эхэллээ. Боловсон хүчингүй МАХН энэ удаад баахан хэлэлцсэний эцэст будлианы эзэн Л.Жамбалжавыг ЭМС-ын сайдаар томилохоор болжээ. 

Тодруулбал МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр буюу ням гарагт хуралдаж ЭМС-ын сайдад Л.Жамбалжавыг нэр дэвшүүлэхээр шийджээ.Түүнийг будлианы эзэн гэж тодотгосон нь ч учиртай. Өнгөрсөн жил ГССҮТ-ийн эмч нар өвчтөнүүдээ хаян нэлээд хэд хоног тэмцэл хийсэн нь энэ хүнтэй холбоотой байсан. Тухайн үед эмч нар мэргэжлийн ур чадвар дутмаг,  ор үндэсгүй халаа сэлгээ хийсэн хэмээн мэдэгдэж байсан билээ. Харин тухайн үеийн Эрүүлмэндийн сайд байсан Н.Удвал Л.Жамбалжавыг ГССҮТ-ийн даргын суудалд зүтгүүлсээр байгаад ийм эмх замбараагүй байдлыг үүсгэж байсан юм. 

Л.Жамбалжав өмнө нь ЭМС-ын сайд асан Н.Удвалын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэрбээр Архангай аймгийн Хотонд суманд төрсөн. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Хан-Уул дүүргийн МАХН-ын Мянгатын дарга, “Монмэс” эмнэлгийн зөвлөх эмчээр ажилдаг. Өмнө нь Улсын илиникийн төв эмнэлгийн дарга хийж байсан төдийгүй МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан нэгэн юм. 

Тэгвэл Л.Жамбалжав өдгөө юун эмнэлгийн дарга салбарын сайд болохоор нэр нь дуулдаж эхэллээ. Үнэхээр нэг эмнэлгийн дарга хийж чадахгүй, ажилчдадаа гологдож байсан хүн бүхэл бүтэн нэг салбарыг удирдаж чадах болов уу. 

Харин түүнийг улс орны амин чухал салбар болох Эрүүлмэндийн салбарыг удирдаж чадахгүй гэж үзэн, эсэргүүцэгчид байна. Тодруулбал АН-ын зарим гишүүн энэ удаад Эрүүл мэнд, спортын сайдаар МАХН-аас хүн томилох ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Учир нь өнгөрсөн гурван жилийн турш тус яамыг МАХН-аас томилогдсон хүмүүс удирдсан боловч, эрүүл мэндийн салбарыг унагасан гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс С.Ламбаа болон зарим УИХ-ын гишүүд шинээр томилогдох сайдыг АН-аас тавих саналыг Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлээд байгаа юм. 

Эндээс харахад  өмнө нь эрүүлмэндийн сайдаар ажиллаж байсан С.Ламбаа эргээд энэ салбарыг удирдахаар зүтгэж байгаа нь тодорхой байна гэх иргэд ч байгаа юм. Ямартай ч хоёр нам Эрүүлмэнд, спортын яамыг булаацалдаж байгаа нь тодорхой байна. Харин чухам хэн сайдаар томилогдох нь олны анхаарлын төвөд байсаар байна. Иргэдийн зүгээс чухал салбарыг толгойлох хүнийг албан тушаал наймаалцах журмаар биш авьяас чадварыг нь харж, томилоосой  хэмээн хүсэж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2015-12-02 06:04:14
    УДВАЛ ШИГ САЙД МЭРГЭЖИЛТЭН МАХН-Д БАЙХГҮЙ ШҮҮ
  • irgen 2015-11-30 13:10:06
    Lambaagaas Jambaljaw ni deer baih ooo. Emch hun yum. Yadahnaa eleg buur zurhee yalgah yum hhhh
  • kkk 2015-11-30 11:30:20
    jambaljav bol zugeer oodgui novsh bolio chi chinii said bolood ajillana gej ui baisan um be
  • Иргэн 2015-11-30 11:12:09
    Н Энхбаяр авилгалын эцгийнхээ ивээлийг хүртээд хэвтэж байвал таарна
  • ZOCHIN 2015-11-30 10:58:44
    S.Lambaa boliooch novsh mini chi yu giguulsen ve
  • бцайыба 2015-11-30 10:17:53
    энэ бүхэн ламбаагийн үеэс л будилж эхэлсэн нуугаад байсан болохоос биш
  • зочин 2015-11-30 07:03:29
    жамбалжав байхдаа яадгийн залуу хүн тавиач ээ ЭМСЯ арай л олигтой сайдтай байх заяагүй юмаа Улстөрөөс ангид байх салбарыг тэрийн тэргүүнүүд мэддэггүй юм уу
  • zochin 2015-11-30 06:46:57
    Ламбаа, Жалбажав өвгөчүүл хийдгээ хийсэн, залуу хүнд өг
  • баагий 2015-11-30 06:04:20
    нам бус жинхэнэ эмч салбараа мэддэг хүнд нээ салбарыг өгвөл зүгээр юм аа уг намчирхаад хэрэггүй юмсан даа
  • Zochin 2015-11-30 05:34:27
    Jambaljav muu nertei emch ttim humuusiig erh medeld buu oirtuul
  • зочин 2015-11-30 04:31:50
    нийгмээ дагасан тогтолцоог өөрчлөөгүй цагт ЭМ салбар сэхэхгүй, мянган сайд байгаад ч хэрэггүй, эмч нарын цалин шүүгчийн хэмжээнд очих, ЭМД үр дүнгээ өгсөн цагт ...
  • Зочин 2015-11-30 03:19:45
    АН, МАХН-ын алинд ч битгий өг, ИЗНН намаас ч юм уу, нам бус сайн менежер эмч тавьчих, Ламбаа, Жалбажав өвгөчүүл хийдгээ хийсэн, залуу хүнд өг
  • irgen 2015-11-30 01:35:50
    olon jil ajillasan jiriin neg emch hynl ulhoon chiichihne shu dee ter hyn ajlaa medne