Өршөөлд хамрагдсан иргэдийг ажиллуулж байгаа ААН-ийг урамшуулна
Өршөөл үзүүлэх тухай  хууль батлагдсантай холбогдуулан 1700 гаруй иргэн суллагдсан. Тэднийг ажлын байраар хагаж, нийгэмшүүлэхэд салбарын яамнаас ямар ажил хийж буй талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас тодрууллаа.
 
-Өршөөлийн хуульд хамрагдсан иргэдийн хэчнээн хувь нь ажил эрхлэхээр бүртгүүлсэн бэ. Энэ талаарх нарийн тоог танай яам нэгтгэж байгаа гэж сонслоо?
 
-Өршөөлөөр суллагдсан хүмүүсийн 30 хувь нь тодорхой хугацаанд амарна гэж байгаа бол сургалтад сууя, ажил хийе гэж байгаа нөгөө хэсэг нь байна. Манай яам Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төвөөр дамжуулан орон нутагтаа очиж буй иргэдийг шаардлагатай бол сургалтад суулгах, мөн ажлын байрны захиалгыг хүлээж авч байна. Энэ дагуу ажил олгогч эзэдтэй холбох ажил тогтсон журмынхаа дагуу явж байгаа. Оны сүүл рүү хэчнээн хүн ажилтай болсон талаархи нарийн тоо гарна. Улсын хэмжээнд 31 Хөдөлмөрийн хэлтэс бий.
 
-Ажил эрхлэх хүсэлтээ илэрхийлж, зуучилж өгөхийг хүсэхэд “Дээрээс тийм шийдвэр” ирээгүй гээд хөдлөхгүй байгаа талаар зарим иргэн гомдол гаргаж байсан. Энэ тухайд?
 
-Манай яамнаас ажлын байрны захиалга өгсөн байгууллагуудтай харилцаж байна. Хэдийгээр эдийн засаг хямралтай ч аж ахуйн нэгжүүд ажлын байрны захиалга ирүүлж байгаа. Бид хорих байгууллагаас суллагдсан иргэнийг гадуурхахгүйгээр хүлээж аваад ажиллуулж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах хөшүүрэг бий болгохоор ажиллаж байна.
Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.