Ашгүй, хот дулаацах нь
Өнөө жил их сайхан урт намар болсон. Арваннэгдүгээр сард гадаа бараг л нэмэхтэй байсан санагдана. Зарим өдөр зузаан хувцастай явбал халууцах дээрээ тулж байлаа. Гэтэл сарын сүүлч рүү гэнэт хүйтэрч, Улаанбаатар хот хөлдөх дээрээ тулах нь тэр.  Жаахан хэтрүүлсэн хүнд паар халах биш хөрч байлаа шүү дээ. Ерөнхийдөө байгаа хэдэн цахилгаан станцууд нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэгцээг гүйцэд хангаж хүч хүрэхгүй болсонтой л холбоотой гэж тайлбарлаж болно. Нэг хэсэг хүн бүр байрандаа, ажлынхаа газар гадуур хувцастайгаа суух шахав. Зарим хүмүүс нь байрандаа осгож түргэн дуудах ч шахсан юм биш үү. Ийм л хүнд өдрүүд үргэлжилж байтал ашгүй “Амгалан” дулааны станц өнгөрсөн баасан гарагт албан ёсоор нээлтээ хийж, дулаанаа түгээж эхэллээ. Энэхүү бүтээн байгуулалтыг Монголын Засгийн газар, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг” корпорацитай түлхүүр гардууларх нөхцөлтэйгөөр концессийн гэрээ байгуулж хийсэн юм.
 
Дулааны стандын ажил 2013 оны наймдугаар сард эхэлж, энэ оны дөрөвдүгээр сард дууссан билээ. Улмаар өвлийн ид ачаалал эхлэх үеэр буюу өнгөрөгч аравдугаар сараас туршилтын галлагаа хийж, дулаан өгч эхэлсэн. Аравдугаар сараас өнөөдрийг хүртэл “Амгалан” дулааны станцыг туршилтын журмаар ажиллуулж байв. Тэгвэл баасан гарагт станцыг албан ёсоор нээж, нийслэлийн зүүн захын хэрэглэгчдийг дулаанаар хангах боломж бүрдэж байна. Туршилтаар бага сагахан дулаан өгч байсан бол одоо бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн үг. “Амгалан” дулааны станц нь тус бүр 116 мвт-ын хүчин чадалтай гурван зуухтай. Ийм хэмжээний хүчин чадалтай дулааны станц хотын зүүх хэсгийг хангалттай халааж, дулаацуулж чадна. Тэгэхээр өмнө нь нийслэлийг тэр чигт нь халаах гэж зутарч, эрс хүйтэрсэн өдрүүдэд дулаацуулж чадахгүй дээр тулж байсан цахилгаан станцуудын нуруун дээрх ачаа хөнгөрөх юм. Түүнийхээ хэрээр хотын төв, баруун, хойд, урд хэсгийн халаалт ч өөр болно. Сүүлийн хэдэн өдрүүдийн эрс хүйтэнд барьц алдах шахаж байсан бол одоо шөнөдөө 40 хүрсэн ч санаа зовохооргүй болж байх шиг байна. Үлбэгэр паар баяртай болж, халуун дулаан болох нь. Ашгүй, нэг юм хот дулаацах нь бололтой.
 
Ер нь эрчим хүч, дулааны салбарт Монголын төр засаг тийм ч их хөрөнгө оруулалт хийж, санаа тавьж байгаагүй гээд хэлчихэд буруудахгүй. Сүүлийн хэдэн жил том цахилгаан станцуудын өргөтгөлийг хийж, ганц нэг зуух нэмж байсныг эс тооцвол шүү дээ. Тиймдээ ч эрс хүйтэрвэл хот хүйтэн болдог байлаа. Өнгөрсөн жил ч тийм л байна. Тэгвэл Монголд анх удаа цахилгаан болон дулааны эрчим хүчийг тусгаарласан нь “Амгалан” дулааны станц юм. Энэ дулааны станц нь сүүлийн 30 гаруй жилд Монголын эрчим хүчний системд шинээр холбогдсон хамгийн том хүчин чадалтай станц юм байна. Мөн Салхитын салхин паркаас хойш ашиглалтад орж буй эрчим хүчний салбар дахь анхны бүтээн байгуулалт болж чадлаа. Ямар ч байсан ойрын хэдэн жилдээ Улаанбаатар хот хүйтнээс айлтгүй боллоо гээд ам бардам хэлчихэд болох байх. Дээрээс нь пшнээр орон сууцны хорооллууд босоход ч дулаанаар хангаж чадахгүй гэх асуудал ч байхгүй болж байгаа юм. Гэх мэтээр олон давуу талыг “Амгалан” дулааны станц Улаанбаатарчуудад олголоо. Одоо хот дулаан болох байх аа.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2015-11-30 23:11:23
    Налайхын орон сууц хэзээ дулаацах вэ.Дулааны станц,орон сууц 2 нэг нэгэнрүүгээ буруугаа чихсээр хариуцах газаргүй дундан иргэд хохирч бна.Хөлдүү зоорь шигл бна...
  • энхээ 2015-11-30 16:42:08
    Биднийг хагал бгаа энэ нам замаасаа халъя.Одоо улс үндэстнээ бодож амьдарцгаая
  • . 2015-11-30 11:17:00
    Овоо шдээ!!!!
  • Ard 2015-11-30 09:17:33
    Одоо цэвэрлэх байгууламжаа барчий л даа
  • hi 2015-11-30 08:03:31
    сайн байна,бяр хүргэе,
  • Zochin 2015-11-30 06:33:34
    11-r horoolol mun ch huiten dee. Ashgui dulaatsah n dee. Medeej sain chanariin station hiisen bailgui dee.
  • Зочин 2015-11-30 04:35:12
    Хулхи юм барьчихаагүй бол овоо ш дээ, нэг ч болсон чихэнд чимэгтэй л мэдээ байна
  • зочин 2015-11-30 02:23:33
    Болж дээ,чихэнд чимэгтэй мэдээ санж.
  • Zochin 2015-11-30 01:12:57
    Saihan medee bna.