Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахад гишүүд саад болдог уу
Сүүлийн өдрүүдэд Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал эрчимтэй яригдаж эхэллээ. Энэ нь мэдээж хэрэг 27 настай байгаль хамгаалагч залуугийн учир битүүлэг үхэлтэй холбоотой. Тодруулбал Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач Л нийслэлд амьдардаг байсан бөгөөд энэ сарын 5-нд “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй болжээ. Зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн эргээс машиныг нь аймгийн цагдаа олсон юм. Нийслэлд гэрийнхээ ойролцоо машин тавихаар гарсан залуу Хөвсгөл нууранд осолдсон шалтгааныг цагдаа нар гадны ямар нэгэн нөлөөтэй гэж үзэн шалгаж эхэлсэн.

Ирвэс хамгаалах сангийнхан уг явдлыг бусдын дарамт шахалтын улмаас болсон гэж мэдэгдэж байгаа. Талийгаач тус санд биологич мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байжээ.

Юутай ч хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ хэрэгт Мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарсан аж. 

Талийгаач залуугийн аавынх нь хэлж буйгаар хүүг нь хэд хэдэн удаа дарамталж байсан аж.  Мөн эх сурвалжууд талийгаачийг камерт өртсөн хулгайн анчид барьцаалж заналхийлсэн гэж байгаа ч аавынх нь зүгээс Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй уул уурхайн компаниудын дарамтанд орсон байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэлж байсан юм. 

Харин Ирвэс хамгаалах сангийнхан өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн бага хуралд зарлаж уг хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж буйгаа хэллээ. Урд өмнө нь талийгаач Л гурван ч удаа халдлагад өртөж байсан бөгөөд тухай бүрт нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэргийг нь хааж байжээ. Тиймээс түүний амиа алдсан энэ хэрэг ч гэсэн  үнэн зөвөөр шийдэгдэхгүй өнгөрөх вий  хэмээн болгоомжилж байгаагаа тэд дуулгалаа. Ер нь тус сангийнхан цаашид талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахын тулд хувийн мөрдөгч хөлслөх бодолтой байгаа аж. Хэдийгээр хувийн мөрдөгч манай улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй ч бид хэргийн үнэ мөнийг олохын тулд боломжтой бүхнийг хийнэ хэмээн тус сангийнхан мэдээллээ. 

Хамтран зүтгэгчид нь удаа дараагийн халдлагад өртөж байсан түүнийг нь тухай бүрд нь цагдаагийн байгууллага хэрэгсэхгүй болгож байсныг хэлж байна. Харин аав нь Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг буруутгаж байна. 27 настай байгаль хамгаалагч залуугийн үхэлд үнэхээр уул уурхайн компаниуд буруутай гэж үү? Энэ асуултыг өнөөдөр олон хүн асууж, сонирхож байна. 

Тэгвэл талийгаачийн хамгаалаад байсан, улсын тусгай хамгаалалтад  оруулахаар ажиллаж байсан Тос, тосонбумбын нуруунд одоогийн байдлаар 17 компани лиценз эзэмшдэг юм байна. Тэдний 15 нь хайгуулын, хоёр нь ашиглалтын лицензтэй аж. Тосонбумбын нурууны 50 мянга 788,58 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл ашиглах лиценз олгогдсон байна. Тодруулбал, “Элбэг орд”, “Фокус майнинг”, “Мөнхийн номхон далай”,”NCRI”, “Мин Ши Гуа Ни”, “FMI”, ” Намуун тод” зэрэг компаниуд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг  аж. Мөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг “Саусгоби коэл транс” компани ашиглалтын лиценз эзэмшдэг  юм байна. “Саусгоби коэл транс” компанийн ашиглах талбайд булаг, шандтай баянбүрд их байдаг учраас мөн орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд уг асуудал маргаан дагуулж, шүүхэд шилжсэн учир олборлолтоо эхлээгүй байгаа талаар эх сурвалжууд тодотгожээ. 

Ямартай ч талийгаачийн хамгийн сүүлийн үйл хэрэг болох Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах эсэх асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Энэ асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү дараах зүйлийг ярилаа. 

-Ирвэсний өлгий нутаг Тосон бумбын нурууг ирэх даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар боллоо?

-БОНХАЖ-ын сайд нь мэдээлэл хийхдээ энэ сарын 30-ны Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж байна. Хэрэв 30-нд оруулахгүй бол дараа дараагийн шатанд нь шахалт үзүүлнэ. Өнөөдөр Гурвантэс сумын 1159 иргэний өргөдөл, гомдол энд яригдаж байна. Хэнээс юунаас болоод асуудлыг шийдвэрлэхгүй байгааг  эдгээр иргэд болон олон нийтэд албан ёсоор зарлана . Хуралдаа ирэхгүй АН өнөөдөр ийм л арчаагүй нам байна. Харамсалтай нь Тосон бумбын нурууг хамгаалах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулах болохоор санал гаргаад санаатай, санамсаргүй  оруулж ирдэггүй. Оруулах үүрэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад байдаг. 

-Юунаас болоод асуудал шийдэгдэхгүй  байгааг зарлана гэлээ. Энэ талаараа тодруулаач?

-Тост, Тосон бумбын нурууны эргэн тойронд 21 лиценз бий. Тэр дунд хэд хэдэн их хурлын гишүүдийн лиценз байгаа. Тиймээс  нөлөөлөл ороод байна.

Ямартай ч амь насаа эрсдэлд оруулан байж байгаль дэлхий, газар шорооныхоо төлөө явсан 27-хан настай залуугийн хамгийн сүүлийн үйл хэрэг Тосонбумбын нурууг улс тусгай хамгаалалтдаа авах байх хэмээн олон хүн найдлага тээж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүүжий 2015-12-01 00:33:43
    Тосон бумбын нурууны лецинзтэй УИХ-ын гишүүдийн нэрийг мэдэхийг хүсч байна. Тэдний гар хөл, рекетдэгч этгээд байх магадлал хамгийн их юм? УИХ-ын хэлэлцүүлгээр
  • dorjpalam 2015-11-30 15:01:22
    Arai l bish e hool bolohgui de tenger gesgeene ge vr hvvhdvvde bodmoor ym da
  • Зочин 2015-11-30 03:36:48
    Энэ Монгол улсын хамаг муу муухай юм энэ УИХ-д шүгэлчинсэн юм биш үү, уул уурхайтай холбоотой зөрчилтэй тэмцэхэд ихэвчлэн энэ хавиас эсэргүүцэл ирдэг юм даа
  • Зочин 2015-11-30 01:06:35
    Шалгуулахгүй байх бүх нүхээ малтчихсан л байгаа даа
  • il bna 2015-11-30 00:43:18
    Buh yum nudendeer il bna ter litsents nertei k uud uheld hurgesen yum bishuu sain shalgaarai