Кондукторууд ажилдаа эргэн гарчээ
Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотойгоор 700 гаруй мөнгө хураагч ажилгүй болж болзошгүй байсан ч Нийслэлийн нийтийн тээврийн газраас эргүүлээд ажилд нь авахаар шийджээ. Тус газрын дарга Ч.Энхбат “Өнгөрсөн долдугаар сарын 29-нөөс ажилгүй байсан 700 гаруй кондуктор ажилдаа эргэн гарч эхэллээ. Манай байгууллагаас журмыг нь баталж өгсөн. Иргэдийн хурлаас энэ хүмүүсийн ажиллах цаг, цалингийн хэмжээг нь тогтоосон байгаа. Үүний дагуу ажиллана” гэжээ.
 
Дашрамд дурдахад, одоогоор 500 гаруй мянган зорчигч ухаалаг карт авчээ. Үүний 200 орчим мянга нь хөнгөлөлттэй зорчдог иргэд юм байна. Оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ ангилалд орж байгаа. Цагдаагийнхны хувьд одоогоор ийм карт аваагүй ч үнэгүй зорчиж байгаа аж.
Зууны мэдээ
Г.Ганаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2015-11-30 13:24:11
    Яаасан бэ Бадрал даргаа Батуул даргаа кондуктортой хэрэлдэхгуй амар боллоо гээд л хуцаад байсан яаасан бэ.
  • Зочин 2015-11-30 03:52:38
    энэ бол ухралт, аж ахуйн нэгжүүдээ төр засаг нь дийлэхээ больчихсон юм байна даа, автобусны хөнгөлөлтийг больчих, өөр аргаар настан, цагдаа, хөгжлийн бэрхшээлт...
  • ganaa 2015-11-30 03:14:35
    kart unshuulsan humuus zarim neg ni tetgeberiin kart unshuulaad l yabah yumdaa
  • Шаагаа 2015-11-30 02:51:21
    Гонио Бат-Үүлийн бас 1 мундаг өөрчлөлт сөнөлөө. Ардчилал нь сөнөөд бүр авсандаа орж байгаа.
  • тарвага 2015-11-30 01:48:08
    яанаа. сэмээрхэн 300,400 -гаар явдаг өнгөрлөө ийн ийн...