Шалгалтын нууцалсан дүнг хэлэлцэнэ
УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо энэ сарын 17-нд хамтран хуралдаж олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны  арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай хэлэлцэхээр төлөвлөсөн ч хойшлуулсан.
 
Тухайн үед байнгын хорооны хуралд УИХ дахь АН-ын гишүүд оролцоогүйгээс ирц бүрдээгүй гэсэн тайлбарыг өгч байв. Шалгалтын дүнг ихээхэн нууцалж буйг ч эх сурвалжууд хэлж байсан юм. Харин энэ дүнг маргааш байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

“Чингис” болон “Самурай” бондын мөнгөний хэдэн хувиар ямар төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн, хэдээр нь төсвийн алдаглыг нөхсөн нь  хэлэлцүүлгийн үеэр тодорхой болно гэсэн хүлээлт байгаа юм.
Зууны мэдээ
М.Цэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-30 00:56:50
    Бондын мөнгийг идэж уусан АН-ынханы маш их НО ИЛЭРНЭ ДЭЭ, шударга гаргаж ирэх хэрэгтэй, хомхой юмнууд үрэн таран хийсэн