Америк сарнайгаар хашаагаа гоёорой
Дархан-Уул аймгийн иргэн Л.Наранцэцэг Америк сарнайг анх тарьж ургуулсан ажээ. Тэрбээр, 10 орчим жилийн өмнө 10 ширхэг Америк сарнайг авчирч тарьсанаас долоон ширхэг нь ургасан байна. Одоо хашаагаар нь дүүрэн ягаан өнгийн гоёмсог цэцэгтэй бут болжээ. Л.Наранцэцэг “Тоолбол 1000 гаруй болох байх. Нэлээд хэдэн газар тарьсан. Үндсээ аваад ургахаараа их сайхан ургана. Хаа сайгүй ургадаг” хэмээн ярьжээ. Тэрбээр, Америк сарнайг хашаандаа тарихыг хүссэн хүн бүхэнд дараах зөвлөмжийг өгч байна.
 
Онцлог: Монголын байгальд түгээмэл ургадаг Нохойн хошууны нэгэн адил сарнайн (Rosaceae) овгийн навчаа гөвдөг 1.8 метр өндөртэй модлог ургамал бөгөөд дэлхийн хойд бүсэд ургадаг өргөст зэрлэг сарнайн төрлийн ургамал юм. Тавдугаар сарын сүүлчээс намар орой болтол байнга ээлжлэн тод ягаан өнгийн анхилуун үнэртэй цэ­цэгтэй гоёмсог, үзэсгэлэнтэй гоёл чимэглэлийн ургамал юм.
 
Тарих арга: Бүх төрлийн модыг наранд ээвэр, салхи, шуурганаас нөмөр газар сонгон тарина. 30-40 см гүн, 50 см-ээс багагүй нүх ухаж нүхэнд хар шороо, элс, бууцыг /бүрэн ялзарсан/ 50:30:20, эсвэл 40:40:20 харьцаатай хөнгөн сийрэг үржил шим бүхий хөрс бэлдэж 10-15 см дэвсээд суулгацын үидсийг тогоонд тарааж дээрээс нь мөн 10-15 см бэлдсэн хөрсөө бага багаар хийж үндсийг хугалалгүй зөөлөн гишгилж нягтруулна. Нягтруулсан хөрс нүхний ирмэгээс 10 см доор байрлаж усалгааны хонхор тогоо үүсгэсэн байна. Усалгааг тарьсан даруйдаа нэг тогоонд 40 л-ээс багагүй байхаар тооцож ханатал усална. Ус шингэсний дараа чийгийг алдуулахгүй, бутны үндсийг хамгаалах үүднээс 4-5 см зузаан үртэс, бууц, элс, шороо гэх мэтийн аль нэгээр усалгааны тогоонд дэвсэж өгнө.
 
 Бүх төрлийн мод, сөөгийг анхны цас орж эхлэх үеэс эхлэн хамгаалан 15 см-ээс багагүй зузаан бууц, шороогоор манах, хайрцаг саваар хамгаалалт хийх, цаашлаад цасаар тогтмол манах нь амьдралтыг бууруулахгүй байх сайн талтай. Шилжүүлэн тарьсан сарнайн суулгацыг хавар дөрөвдүгээр сарын 1-10-ны хооронд газрын гадаргуугаас дээш 20- 25 см-ээс дээш илүү гарсан хэсгийг тайрч, тайрагдсан хэсгийг будахыг зөвлөе. Энэ нь үндэсний системийн хөгжлийг дэмжиж бутлалтыг эрчимжүүлнэ. Суулгацыг хавар цас ханзрангуут цэнэг усалгаа хийнэ. Ургалтын явцад бордох, услах, хамгаалах ажлыг хийнэ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.