Баянзүрх дүүрэгт 214 айл зөвшөөрөлгүй мухар гудамж гаргажээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны аравдугаар сарын 28-ны өдрийн А/101 тоот “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам, нийтийн эзэмшлийн зам талбай авралтын гарц шалгах тухай” тушаал, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/518 тоот “Барилга байгууламж, гэр хорооллын авто зам, гарцыг шалгах ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын тамгын газрын дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Газар, өмчийн харилцааны алба, Замын цагдаагийн тасгууд хамтран дараах ажлууд хийгдээд байна.
 
Ажлын хэсгээс дүүргийн 28 хороотой хамтран зам, гарц хаасан, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй газруудын судалгааг гарган судалгаагаар объектын хооронд тусгай зориулалтын автомашин зорчих  боломжгүй 16, объект орчмын зам гарц чөлөөтэй бус  9, нийтийн эзэмшлийн зам талбай хааж хашаа хаалт барьсан 14, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж гарааш, чингэлэг байрлуулсан 6, мухар гудамж гаргасан 214, автомашин очих боломжгүй өндөрлөг газар буусан 54, үерийн аюултай бүст буусан 155, гудамж нарийсгасан 70, өндөр хүчдэлийн шугаман дор буусан 26 зэрэг зөрчил бүртгэгдсэн ба ажлын хэсэг хяналт шалгалтын явцад зөрчилтэй 25 байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд зам гарц хааж хашаа хаалт барьсан 14 гарцыг чөлөөлөөд байна. Мөн тус онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 35, 63 дугаар ангиуд үйлчилэх хүрээний хороодод зам гарцын судалгаа зохион байгуулан ажиллаж байна.
 
Дээрх гарч буй зөрчлүүд нь барилга байгууламж, гэр хорооллын холбогдох барилгын норм дүрмийн шаардлагын дагуу буруу төлөвлөлт хийсэн, байгууллага, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж дийлэнх зөрчлүүд гарч байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.