Амьжиргааны түвшин өндөр бүлэг хүүхдийн мөнгөө хүсэлт гаргаж авна
Ирэх оны төсөвт  хүүхдийн мөнгийг 144 тэрбум төгрөгөөр суулгасан. Өмнө нь  200 гаруй тэрбумаар батлагддаг байсан уг мөнгийг  эдийн засгийн хямралтай холбогдуулан танаж, амжиргааны төвшнөөр ялгаж олгохоор болсон юм. 
 
Ингэснээр хүүхдийн мөнгийг ирэх жилээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн өрхийн мэдээллийн сангийн судалгаанд үндэслэн олгох аж.
 
Монгол Улсын нийт айл өрхийн амжиргааны түвшинг 20 бүлэгт хуваан үздэг. Үүнээс 1-17 дугаар бүлэгт хүүхдийн мөнгө ирэх онд хэвийн олгогдох юм. Эдгээр бүлэгт нийтдээ 823 мянган айл өрх багтаж байгаа гэх мэдээллийг салбарын яамнаас өгч буй. 
 
Харин 18-20 дугаар бүлэгт багтах амьдралын түвшин бүхий айл өрхүүд хүүхдийн мөнгө авах эрх эдлэхгүй. Гэхдээ хүүхдийн мөнгөө авахыг хүссэн тохиолдолд өргөдөл гарган өгснөөр эрх нээгдэнэ гэдгийг салбарын сайд нь онцолж байгаа юм.
 
Жил бүр Хүний хөгжил сангийн дансанд хүүхдийн мөнгөний үлдэгдэл 5 тэрбум орчим төгрөг үлддэг байна. Энэ нь хүүхдийн мөнгө авах шаардлагагүй гэж үздэг амжиргааны түвшин өндөр өрхүүдийн мөнгөн хуримтлалаас бүрддэг аж. 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болормаа 2015-12-26 11:28:04
    Хүүхдын мөнгө бол хүүхдын мөнгө. Хүүхдүүдэд оноохондоо хөрөнгө байхгүй. Хөрөнгө байхгүй учираас баян хүүхэд,ядуу хүүхэд гэж ялгаварлах шаардлага байхгүй .
  • зочин 2015-12-26 02:30:19
    Нэгэнт хүүхдийн мөнгө гэж байгаа тул бүх хүүхдэд өгөх хэрэгтэй, Үндсэн хуульд монгол улсын бүх иргэдийг хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхахгүй байх заалттай ...
  • Gar 2015-12-26 02:04:31
    Yamar huselt bichihin.terigee todothoi bolgooch.dandaa burheg medeelel
  • zochin 2015-12-24 08:48:44
    baga bulegt hamaaraad huuhdiin mungu avch baigaa huuhduud yamar setgel zuitei boloh bol.Odoo davraad ur huuhduudiig maani guilgachin bolgoj haragduulah nee
  • zochin 2015-12-15 06:05:22
    Huuhded ugch bgaa mungiig bayan yduugaar ni huvaagaad baih hereggui bna. Yalgarvlaad bgaa ym bishuu, huuhed l gesen bol bugded uguh heregtei sh de.
  • zochin 2015-11-29 11:17:48
    Bankind naidvargvi zeeltei yadarsan mani met tubshingooroo hamgiin baynd ortson bna lee yahaaraa ingedeg bna aa
  • гутааж дуусхымаа 2015-11-29 11:11:11
    Хүүхдийн мөнгө авбал ядуучууд гуйлагчингууд. Хүүхдийн мөнгө авдаггүй айлын хүүхдүүд өөрийгөө би баян айлын хүүхэд гэхчилэн ярихнээ дээ
  • zochin 2015-11-29 10:40:12
    Heddugeer bulegt buiga yaj medeh ve