Манай жүдочид наймдугаар байрт шалгарав
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээнүүд үргэлжлэн явагдсаар байгаа билээ. Өнгөрсөн өдрүүдэд БНСУ-ын Чежү арал дээр олимпийн эрхийн оноо олгох Чежүгийн гран при тэмцээн явагдлаа. 

Энэ удаагийн Чэжүгийн гранпри тэмцээнээс манай баг тамирчид мөнгө, хүрэл медаль тус бүр нэг, тусгай байрт хоёр жүдоч орлоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар мөнгө, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн 78 кг-д ОУХМ П.Лхамдэгд V, 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа VII байрт орсон.

Ингэснээр манай жүдочид багийн дүнгээр наймдугаар байрт орлоо.

100 мянган ам.долларын шагналын сантай Чэжүгийн гранпри тэмцээнд дэлхийн 70 орны 421 жүдоч (эрэгтэй 237, эмэгтэй 184) өрсөлдсөнөөс БНСУ 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Франц, Япон, ОХУ, Их Британий багууд удаах байрт орлоо.

Дашрамд дуулгахад уг тэмцээний  эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстаны нэрийн өмнөөс оролцсон ОУХМ Г.Отгонцэцэг алтан медаль хүртсэн билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-30 01:02:27
    баяр хүргэе, чамлахаас чанга атга, та нарт олимп, дэлхийн аварга болцгоохыг ерөөе, та нар дэлхийд данстай бөхчүүд шүү, ЭТВ дамжуулсанд талархаж байна