Алтай хотод ”Тэмээний баяр” болж байна

"Их говийн тэмээний баяр-2015"  Говь-Алтай аймгийн төв "Алтай" хотод эхэллээ. Их говийн тэмээний баяр хүндэтгэлийн тэмээн парадаар эхэлж, сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн, үржлийн шилмэл ингэ буур шалгаруулалт, буйл зорох бурантаг томох, тэмээчдийн буухиа тэмцээнүүд явагдаж байна. Мөн хурдан ат болон торомны уралдаанууд үргэлжилж байна.

Баярын үеэр тэмээний гаралтай сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, хөгжим, ерөөл магтаалын уралдаанууд зэрэг уламжлалт 12 төрлөөр зохион байгуулагдаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Их говийн тэмээний баярыг энэ жил баруун бүсийн  тэмээчдийн зөвлөгөөнтэй хамтатган хийж буй юм. "Их говийн тэмээний баяр-2015" өнөөдөр өндөрлөнө.
 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.