Ам.долларын ханш 1996 төгрөгтэй тэнцэж байна
Энэ оны төсөвт ам.долларын ханшийг 1800 төгрөгөөр тооцож байсан бол ирэх оны төсөвт 2030 төгрөгөөр тооцсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар “Найман шарга зах дээр” нэг ам.долларыг 1994 төгрөгөөр авч, 1996 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд 1990 төгрөгөөр авч, 1999 төгрөгөөр зарж байна.

Долларын ханшийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспортын орлого багассан, төсвийн алдагдал 800 тэрбумд хүрсэн нь багагүй нөлөөлж байгааг эдийн засагчид хэлж байна. Хэрэв энэ оны сүүлээр төлөвлөсний дагуу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн 4.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирвэл долларын буурна гэж албаны хүмүүс үзэж байгаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.