Ирэх долоо хоногт хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна
Маргааш баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

-УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР 9 ГРАДУС ХҮЙТЭН-
 
Өнөөдөр (2015.11.29 өдөр) баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 11-16 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав, Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 градус хүйтэн, Алтайн өдөр говь болон Говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна.

-ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ИХЭНХ НУТГААР ЦАС ОРНО-
 
Энэ сарын 30-нд баруун болон төвийн нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 30-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар, 2,3-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. 1-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чимгээ 2015-11-30 01:56:01
    Цаг агаарын тойм урьдчилсан мэдээг 5 хоногоор хүргэж мэдээлж байгаа нь маш их ач холбогдол өгч байна. Бид цаг агаарын тоймоор бэлтгэл ажлуудаа хангаж ажилладаг ...