Сэтгэцийн євчтэй болбол хоолны дуршил багасч, єтгєн хатдаг
Сэтгэцийн євчин гэдэг бол тусахдаа хамгийн амархан боловч эдгэрэхдээ хамгийн хэцvvд тооцогддог. Учир нь, энэ євчин нь хvний сэтгэл санааны байдлаас болох учраас сэтгэл гээч юмыг ямар гар хєлтэй адилхан барьж байгаад эмчилж болох биш. Хот тэлж, техник технологи хєгжихийн хэрээр хvмvvс сэтгэл санаагаар унаж, улмаар сэтгэцийн євчин нэрвэгдэх нь олширдог.

Сэтгэцийн євчин юунаас vvсэх вэ:

-Ажлын ачааллаас болох. Ажлын тєлєє бvхнийг умартан зvтгэдэг, ажил хэрэгч хvмvvс энэ євчинд єртєх нь их байдаг гэнэ. Тэд єєрсдийгєє амраах, амьдралаа зугаатай байлгах талаар хайхардаггvй бєгєєд зєвхєн ажиллах гэж л тєрдєг гэлтэй. Тэгсэн атлаа бага зэрэг ажил тєрєл нь бvтэлгvйтсэнээс болоод сэтгэлээр унан євчилдєг байна.

-Айж цочсоноос болох. Сэтгэцийн гажигтай хvмvvсийн нэлээд нь ямар нэгэн зvйлээс айж цочирдсоноос болоод євчилсєн байх юм. Энэ нь сэтгэлийн хэт их хєдєлгєєнтэй хvмvvст ажиглагддаг. Тэд єєрсдєдєє тохиолдож байгаа зvйлсийг гvнзгийгээр тусган авч, тvvнийгээ vргэлж сэтгэлдээ тусган явдгаас болдог ажээ.

-Архинд орсноос болох. Архийг хэтрvvлэн хэрэглэснээс болоод олон хvн сэтгэцийн євчтэй болдог. Архи буюу сюирт нь хvний биед шингэн орсноор оюун ухаанаа гээж, яваандаа єєрийгєє ч танихгvй болгох аюулд хvргэдэг. Чихэрлэг зvйлс хэрэглэх, их хотын хєл хєдєлгєєн гээд хvмvvсийг сэтгэцийн євчтэй болоход нь нєлєєлєх олон шалтгаанууд байдаг.

Ямар шинж тэмдэг илрэх вэ:

-Ааш зан хувирамтгай болох. Уг хvн маань ємнєхєєс огт єєр болох, туйлбаргvй байдлыг нэг суурин дээр гаргаж эхлэх. Тухайлбал, саяхан л инээж хєєрч аятайхан байсан хvн ямар ч шалтаггvйгээр гэнэт уурлаж хашгичих зэргээр єєрчлєгдєєд байх нь сэтгэцийн євчтэй болсны нэг илрэл гэж vзэж болдог.

-Бусдыг vзэн яддаг болох. Ямар ч шалтаг шалтгаангvйгээр vргэлж уурлаж, бухимдан эргэн тойрондоо байгаа бvх хvмvvсийг vзэн ядаж, юу ч сэтгэлд нь хvрэхгvй байх.

-Амьдралынхаа хэв маягийг єєрчилж эхлэх. Гэнэт л єєрийнхєє урьд ємнє нь мєрдєж байсан амьдралынхаа хэв маягийг єєрчлєх. Идэх уух дуртай байсан зvйлдээ дургvй болох ч юмуу, эсвэл унтамхай байсан хvн нойргvйдэх гэх зэргийн олон зvйлvvдэд хандах хандлага нь єєр болдог. Ємнє нь хоолонд дуртай байсан бол хоолонд дургvй болж, єтгєн нь хатах зэрэг нь сэтгэцийн євчин туссаны шинж юм.

-Анхаарал нь тєвлєрєхєє болих. Бусдын хэлж ярьж байгаа зvйлvvдийг, эсвэл орчин тойрондоо болж байгаа vйл явдлуудад анхаарал нь тєвлєрєхгvй байх. Хvн нэг юм ярихаар тvvний хариуд нь огт єєр зvйлийг хэлж байх зэрэг олон шинж тэмдгvvд илэрдэг.

Тэдэнтэй яаж харьцах вэ?

-Илэн далангvй ярилцах. Сэтгэцийн євчтэй хvмvvстэй харьцах хамгийн оновчтой арга бол тэдний бодол санааг, эмзэглэж байгаа зvйлийг нь сонсож, хямраад байгаа гол шалтгааныг нь олохыг хичээ. Ингэснээр тvvнийг хэвийн байдалд нь ороход тус болж болох юм.

-Айж цэврэхгvй байгаа гэдгээ мэдрvvлэх. Тэд єєрийгєє хэнд ч хэрэггvй, ганцаардмал амьтан гэж ойлгож байгаа. Тэгэхээр та тvvнээс зайгаа аван айж дєлєх хэрэггvй.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-12-04 09:31:08
    юм ярьж байтлаа өгүүлбэрээ дуусгаагүй байж утгагүй мэт санагдаад орхих бас сэтгэцийн өвчин болов уу
  • turshlaga 2015-11-29 11:35:33
    hen neg ni setgetsiin ovchin tussan shinj temdeg ilervel ter hunees busuuhan holdoh heregtei. Ingehgui bol chinii amidral bas dagaj suirne. yamar ch uneer hamaa...