5 долларын үнэтэй бичил компьютер
Raspberry Pi гэдэг нэрийн доор зохион бүтээгчид, оюутан залууст зориулан бүтээгдсэн бичил тооцоолох компьютерийн шинэ жижиг хувилбар гарчээ.
Анх 2012 оны 2-р сард программчлах боломжтой хямд үнэтэй (25 ам.доллар) жижигхэн төхөөрөмж худалдаанд гарсан нь Raspberry Pi байлаа. Худалдаанд гарснаасаа л залуу зохион бүтээгчид, оюунтан сурагчдад аливаа программчлагдсан төхөөрөмж бүтээх боломжийг олгосон учраас маш хурднаар өргөн дэлгэрсэн билээ. Зарим нэг албан бус тооцоогоор 5 сая орчим ийм төхөөрөмж зарагдсан гэдэг.

Одоо тэгвэл энэ бичил компьютер улам жижиг болж илүү хямд болсон байна. Raspberry Pi Zero нэртэй, ердөө 65 мм-г харьцах нь 30 мм хэмжээтэй 3,3 евро буюу 5 долларын үнэтэй энэ төхөөрөмж нь 1Ghz-ийн ARM процессортой, 512Mb-ийн санах ойтой, microSD картны оролт, Mini-HDMI гаралт, 2 Micro-USB оролттой юм байна. Энэ нь анхны хувилбараасаа 400Mhz-ээр илүү хурдан болсон гэсэн үг юм. Процессор нь тусгай тэжээлийн оролтгүй, оронд нь USB оролтыг ашиглах юм байна. Энэхүү Raspberry Pi Zero-г мөн Raspberry Pi-гийн холбооны албаны ёсны сэтгүүл болох MagPi-г худалдан авбал үнэгүй дагалдуулах гэнэ.

Оюунтан сурагчид Raspberry Pi-г ашиглан олон үйлдэлт робот, автоматжуулалт, гэрийн хамгаалалтын систем, зургийн болоод видео камер тэр ч бүү хэл жижиг гар тоглоом хийдэг юм. Мөн сургуулиудад хүүхэд сурагчдад программ бичиж сургахад зориулан өргөнөөр ашигладаг байна.

 
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Raspberry Blog (https://www.raspberrypi.org/blog/)
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.