Эсрэг, тэсрэг байр суурь

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт, Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 84 хувь дэмжсэнээр батлав. Уг зээлийн 703.5 сая ам.долларыг “Эгийн гол” усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхэд, 102.5 сая ам.долларыг Улаанбаатар- Мандалговь цахилгаан станцын агаарын шугам барихад, 40 сая ам.долларыг Эрдэнэт станцын дулааны шинэчлэлд, 40.8 сая ам.долларыг Гацуурт уулзварын авто замын өргөтгөлд, 66.2 сая ам.долларыг мах боловсруулах үйлдвэр байгуулахад, 20 сая ам.долларыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тус бүр зарцуулахаар төлөвлөжээ. Зээлийн  нөхцөл нь  жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний долоон  жилд нь  үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, А.Бакей нарын байр суурийг сонирхлоо.

Ж.Батсуурь: Гадаад өрийг  нэмэгдүүлнэ

-Зээлийн асуудал хоёр талтай. Нэгдүгээрт, гадаад өрийг их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. ДНБ-ий  тодорхой хувийг эзлэх ёстой, түүнээс давж гарахгүй гэсэн хязгаарыг өнгөрсөн жил давсан. Иймээс өрийн хязгаарыг тодорхой хэмжээнд дээшлүүлж хууль хүртэл гаргасан шүү дээ. Энэ асуудал  улс орны аюулгүй байдалд нөлөөлж байгаа. Нөгөөтэйгүүр, авсан зээлийг зөв зүйлд зарцуулж, эргэн төлөх, төсвийн болон улс орны эдийн засгийн хүндрэлийг дагуулахгүй байх талаар бодож, тооцож үзэх ёстой. Тийм учраас зээл, бондуудын ашиглалт, түүний зарцуулалтад хяналт, үнэлгээ хийсэн. Олон зөрчил илрүүлээд байгаа. Үүнийгээ ярих ёстой.

А.Бакей: Монгол Улсын эрх ашигт нийцнэ

-Эдийн засгийн хүндрэл, хямралын үед Монгол Улсын эдийн засгийг өргөжүүлэхгүй, тэлэхгүй, хумьсан байдлаар суугаад байвал хүндрэлтэй нөхцөл байдал улам гүнзгийрнэ. Тиймээс эдийн засгийн тэлэлтийг хийж явах нь цаанаа ажлын байр бий болгох, мөнгөний эргэлтийг хурдасгах, хүнээр бол захын цэгүүдэд очихгүй байгаа цусан хангамжийг сайжруулах ач холбогдолтой гэж бодож байна. Тиймээс бүтээн байгуулалтыг хурдан шийдэж явуулах нь Монгол Улсын эдийн засгийн эрх ашигт нийцнэ. Тэр хэмжээгээр өр зээл гэхчлэн яриад байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдэхэд ч нөөц боломж, санхүүгийн эх үүсвэр бүрдэх ач холбогдолтой.

Зууны мэдээ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ediin zasgiin A useggiu nohor haanaas he 2015-11-29 15:15:17
    Ж.Батсуурь: Гадаад өрийг нэмэгдүүлнэ -Зээлийн асуудал хоёр талтай. Нэгдүгээрт, гадаад өрийг их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. ДНБ-ий тодорхой хувийг эзлэх ё...