Салах Абдесламыг Интерполоор хайна

Парисын халдлагыг зохион байгуулсан гол сэжигтэн Салах Абдесламын мэдээлэл Интерполын мэдээллийн санд орлоо. Түүнийг хэд хэдэн гэмт хэрэгт буруутган эрэн сурвалжилж байна.

Зэвсэг худалдсан, халдлагад оролцсон, тэсрэх бодис тээвэрлэсэн хэмээн үзэж Интерполын сайтад түүний гэрэл зургийг оруулж, өндөр, үс, нүдний өнгө зэрэг мэдээллийг багтаажээ. Бельгийн цагдаагийн газар Парисын аллагын гол сэжигтэн Салахтай хамт явж байсан Мохамед Абрини гэгчийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буйг зарласан юм.

Парисын “Батаклан” театр, “Стад де Франс” цэнгэлдэхэд болсон халдлагын улмаас 130 хүн амиа алдсан билээ.
 

Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.