Ц.Цэрэннадмид Чежүгийн гран пригаас хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Чежүгийн Гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 63кг-д зодоглосон Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ.Тэрбээр эхний тойрогтоо Португалийн Анаг цэвэр ялж улмаар БНСУ-ын Сеүлги Кимийг торгуулиар ялсан. Хэсгийн аваргын төлөө Их дуулгын мөнгөн медальт Италийн Эдви Гвендтэй барилдсан юм.
2014 оны ДАШТ-д энэ хоёр жүдоч учраа таарч Ц.Цэрэннадмид торгуулиар ялагдсан юм. Харин өнөөдрийн барилдаанд хэн хэн нь үнэлгээ аваагүй өндөрлөж, нэмэлт цагт Итали жүдоч юүко үнэлгээ авснаар яллаа.

Дагах барилдаанд Ц.Цэрэннадмид Японы Мегумиг юүко үнэлгээгээр ялж хүрэл медалийн төлөө барилдаанд ОХУ-ын Екатерина Валковатай барилдсан.ОХУ-ын жүдоч барилдааны эхэнд вазари үнэлгээ авсан ч Ц.Цэрэннадмид үлдсэн хугацаанд дуустал идэвхтэй барилдснаар вазари авч тэнцэж Екатерина Валкова хоёр торгуультай байсан учир манай жүдоч хүрэл медалийн болзол хангалаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.