"Байлдааны онгоцыг Оросынх гэж мэдээгүй"
ОХУ-ын байлдааны онгоц хил зөрчсөн тул өөрийгөө хамгаалах хууль ёсны дүрмийн дагуу сөнөөсөн хэмээн зарлаж байсан Туркийн арми энэ мэдэгдлийг хийсэн юм. Туркийн цэргийн арми “Сирийн хилийн ойролцоо сүйрсэн байлдааны онгоц Оросын армийн онгоц эсэх нь мэдэгдэхгүй байсан” гэдгийг мэдэгдэлдээ онцолж, Оросын цэргийнхэнтэй бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн тухай “АП” агентлаг мэдээлэв.
 
 Харин Оросын тал энэ хэргийг “Төлөвлөгөөт өдөөн хатгалга” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Туркийн хувьд “Энд Туркийн цэргийн арми бэлэн байдалд ажиллаж байна. Та нар Туркийн хилийн орон зайд ойртож байна. Чиглэлээ өмнө зүг рүү өөрчилнө үү” гэсэн анхааруулгыг англи хэлээр өгсөн гэж мэдээлж буй. Харин амь мэнд үлдэж чадсан байлдааны онгоцны нэг нисгэгч Туркийн талаас ямар ч анхааруулах дохио өгөөгүй гэдгийг баталсан. Энэ мэт зөрчилдөөнтэй харилцан зөрүүтэй нөхцөл байдал үүссэний дараа Туркийн арми үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарлахын тулд Оросын Батлан хамгаалах яамны удирдлагыг армийн төлөөлөлтэй Анкара хотноо морилон ирэхийг урьсан байх юм.
 
Тэдний зүгээс өгөх тайлбар нь “Байлдааны онгоц аль улсынх байсан нь мэдэгдээгүй. Анхааруулах дохионд хариу өгөхгүй байсан тул эрхийн дагуу сөнөөсөн” гэх. Ямартай ч, Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Лавров оросын байлдааны онгоцыг Туркийн тал төлөвлөгөөтэйгөөр сөнөөсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ тэрбээр “Турктай дайтах бодол алга. Туркийн ард түмэнд хандах бидний байр суурь өөрчлөгдөхгүй” гэжээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Алдаа 2016-01-07 01:28:58
    Монголд сэтгүүл зүйн хямрал, алдаа завхарал бүүр замаа алдлаа шүү. Байлдааны онгоц ч гэх шиг. Нэртэйгээр нь тулалдааны онгоц гээч. Сөнөөгч онгоц гэдэг юм шүүдээ...
  • Сергей лавров 2015-11-28 07:10:31
    Намайг батлан хамгаалахын сайд болгочихсон байна ш дээ аааахахаха
  •  2015-11-28 04:40:35
    Oros yagad iim turemgii yum be
  • Irgen 2015-11-27 13:29:30
    Saidiig ni hurtel anduuraad copy hiihdee anhaaraltai bgaach
  • ай 2015-11-27 10:56:08
    Сергей Лавров яагаад Батлан Хамгаалахын Сайд нь болчихдог байнаа? Гадаад хэргийн Сайд нь шүү дээ. Орчуулж болно, арай ч дээ...
  • Пүүжий 2015-11-27 09:33:27
    Өдөөн хатгалага гэдэг үнэн л дээ? Онгоц Сирийн нутаг дээр унасан шүүдээ??? Орос уул нь зөв юм хийж байсан тул Туркийг сайн хашраах хэрэгтэй дээ
  • зочин  2015-11-27 08:34:02
    Сергей Лавров бол Оросын Гадаад Харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд нь Сергей Шойгу гэдэг хүн байдаг. Ингэж хамаагүй худлаа мэдээ нийтэлж болохгүй байх аа....