“Амгалан” дулааны станцыг ашиглалтад хүлээн авлаа
“Амгалан” дулааны станцыг ашиглалтад хүлээн авах ёслол 2015 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр боллоо.Ёслолд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн М.Сономпил, А.Тлейхан, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин нар болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

Хөгжлийн банкны санхүүжилтээр, бондын хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын “Машин инженерийн корпораци” ТӨХК-ийн барьж ашиглалтад оруулж байгаа “Амгалан” дулааны станц нь 300 Гкал/ц дулаан үйлдвэрлэх, 2х6000м шугам, дулаан дамжуулах 7 төв, 110/10КВт цахилгаан дамжуулах шугам, дэд станц, төмөр замын зурвас гэх мэт олон байгууамжаас бүрдэж байгаа юм. Энэ станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн бүсийн 50 мянган айл өрхийн дулааны хэрэгцээг бүрэн хангахаас гадна “ДЦС-4” ТӨХК-ийн өсөн нэмэгдэж буй ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.

Монгол-Хятад, хоёр орны эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтын ажлын нэгэн бэлгэ тэмдэг болсон “Амгалан” дулааны станц нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хйигдээгүй томоохон бүтээн байгуулалт болсноороо онцлог юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-11-29 04:50:01
    Ardchilsan namiig hichneen muulavch ene 4 jild hiij biuteesen ny uneheer ikh yumaa.
  • Нэрээ энд бичнэ үү 2015-11-27 08:55:21
    муулаад Алтанхуягийн хийсэн ажил хөөрхий