Сурагчид агаарын бохирдлын эсрэг нэгдэж, тайван жагсаал хийв
Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид нийслэлийн агаарын бохирдлын эсрэг Чингисийн талбайд өнөөдөр тайван жагсаал хийлээ. Уг жагсаалд нийслэлийн 10 сургуулийн 500 гаруй сурагчдаас гадна захын гэр хорооллын иргэд, иргэний нийгмийн байгууллагууд оролцсон юм.
 
Тэд “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд-Масктай марш” уриан дор жагслаа. Энэ үеэр жагсаал зохион байгуулагч “Монголын эмэгтэйчүүдийн сан”-гийн зүгээс “Монгол Улсын Засгийн газраас “Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хөтөлбөр”-ийг 2010 онд баталж, 2016 он гэхэд эхний үе шатны хэрэгжилтийг дүгнэнэ. Ердөө ганцхан жил л үлдсэн байна. Гэвч уг хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм оновчгүй байгаа юм. Улаанбаатар хотод агаарын бохирдол буурахгүй, улам нэмэгдэж байна. Өвөл утаа, хавар хөрсний бохирдол, Туул голын ширгэлт, бохирдолт гэж ярьсаар өдий хүрлээ. Одоо ярих бус үр дүнтэй ажиллах хэрэгтэй байна. Энэ бүхний хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой. Иймээс бид өнөөдөр Засгийн газраас агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгахыг шаардаж байна” гэв.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.