ФИЛА нэрээ өөрчилж “United World Wrestling”  болгоно
Энэ сарын 14-ний өдөр Хорват улсын тэнгисийн амралтын Дубровник хотод Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн Товчооны гишүүдийн хурал болж олонхийн саналаар тус холбоог United World Wrestling /UWW/ гэж нэрлэхээр тогтож тэрчлэн логог хэлэлцэн баталжээ.
 

ФИЛА-гийн ерөнхийлөгч Н.Лалович “Энэ алхмыг бөхийн үндсэн үнэт зүйлсүүд төдийгүй олимпийн наадмын хөтөлбөрт байх эрхээ баталгаажуулсан байгууллагын шинэ эрч хүчийг агуулсан дэлхийн шинэ бренд бий болгох шаардлагаар хийж байна. Бөхийн үнэт зүйлсүүдийг тод илэрхийлж байгаа шинэ нэрийг авснаар бөхийн спортын ирээдүйгээр бахархах бас нэг шалтаг бий болж байна.” гэж онцлон дурдсан байна.
 

ФИЛА-гийн захиалгаар Шинэ Зеландийн “Olive Grove” компанийн боловсруулсан шинэ нэр, логог Узбек улсын нийслэл Ташкент хотод болох ДАШТ-ний эхлэхийн өмнөх өдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр болох ФИЛА-гийн их хуралд батламжлуулахаар оруулах юм байна. ФИЛА-гийн Товчооны гишүүдийн хурлаар тус холбооны өнөөгийн ерөнхийлөгч Н.Лаловичийг ерөнхийлөгчид нэр дэвших цорын ганц хүнээр батласан байна. Тэрчлэн Товчооны 15 гишүүнд нэр дэвших хүмүүсийн дотор одоогийн Товчооны гишүүн Михаил Мамиашвили /ОХУ/, Ахрол Рузиев /Узбек/, Цено Ценов /Болгар/ Педро Гама Фильо /Бразил/, Фуад Мескут /Марокко/ нарын нэрсийг оруулсан байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.