Байгаль хамгаалагчийн үхлийг илрүүлэхийн тулд хувийн мөрдөгч хөлсөлнө гэв
Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач Л нийслэлд амьдардаг байсан бөгөөд энэ сарын 5-нд “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй болжээ. Зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн эргээс машиныг нь аймгийн цагдаа олсон юм. Нийслэлд гэрийнхээ ойролцоо машин тавихаар гарсан залуу Хөвсгөл нууранд осолдсон шалтгааныг цагдаа нар гадны ямар нэгэн нөлөөтэй гэж үзэн шалгаж эхэлсэн.

Ирвэс хамгаалах сангийнхан уг явдлыг бусдын дарамт шахалтын улмаас болсон гэж мэдэгдэж байгаа. Талийгаач тус санд биологич мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байжээ.

Юутай ч хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ хэрэгт Мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарсан аж. 

Талийгаач залуугийн аавынх нь хэлж буйгаар хүүг нь хэд хэдэн удаа дарамталж байсан аж.  Мөн эх сурвалжууд талийгаачийг камерт өртсөн хулгайн анчид барьцаалж заналхийлсэн гэж байгаа ч аавынх нь зүгээс Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй уул уурхайн компаниудын дарамтанд орсон байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэлж байсан юм. 

Тэгвэл Ирвэс хамгаалах сангийнхан өнөөдөр хэвлэлийн бага хуралд зарлаж уг хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж буйгаа хэллээ. Урд өмнө нь талийгаач Л гурван ч удаа халдлагад өртөж байсан бөгөөд тухай бүрт нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэргийг нь хааж байжээ. Тиймээс энэ түүний амиа алдсан хэрэг ч гэсэн  үнэн зөвөөр шийдэгдэхгүй өнгөрөх вий  хэмээн болгоомжилж байгаагаа тэд дуулгалаа. Ер нь тус сангийнхан цаашид талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахын тулд хувийн мөрдөгч хөлслөх бодолтой байгаа аж. Хэдийгээр хувийн мөрдөгч манай улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй ч бид хэргийн үнэ мөнийг олохын тулд боломжтой бүхнийг хийнэ хэмээн тус сангийнхан мэдээллээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зүрхийг нь сугал 2016-01-08 01:17:20
    Алуурчдыг барьж зүрхийг нь сугалаж өшөө хорслоо тайлах хэрэгтэй..Ийм ёс жаяг Монголд байсан..
  • Буруу сэдэв 2015-11-28 17:06:38
    Хувийн мөрдөгч дэмий улс төрчдийн маань хийсэн элдэв юмнууд илрээд хөл толгой нь олдохгүй юм болно,тэгээд ч цаадуул чинь батлахгүй
  • энхээ 2015-11-27 12:13:50
    Хувийн мөрдөгчийн хууль гаргана гэж мөнч олон жил шуугисан даа.Одоо гаргах цаг нь болсон байхаа
  • иргэн 2015-11-27 09:43:43
    Хувийн мөрдөгч хэрэгтэй шүү...
  • зочин 2015-11-27 07:34:00
    Ер нь хувийн мөрдөгчийн хууль манайх батлах хэрэгтэй ш дээ. Шударга чадварлаг ажилладаг юм