Туркийн Элчин сайдын яам руу чулуу нүүлгэжээ
Сирид хэт даврагч бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгч буй ОХУ-ын цэргийн нисэх онгоцыг Туркийн тал хил зөрчсөн гэх үндэслэлээр сөнөөсөн гэдгээ өмнө нь мэдэгдсэн. Гэвч эх сурвалжууд онгоц Туркийн хилийг огт зөрчөөгүйгээр барахгүй хилээс дөрвөн км зайтай нисч явсан гэдгийг баталж байгаа юм.
 
Тэгвэл үүнийг эсэргүүцэн Москва хотноо байрлах Туркийн Элчин сайдын яамны гадна оросууд хоёр өдрийн турш эсэргүүцдийн жагсаал зохион байгууллаа. Энэ сарын 24- ний өдөр 600 орчим хүн Туркийн Элчин сайдын яамны гадна тайван жагсаал цуглаан хийсэн аж. Харин маргааш өдөр нь буюу өнгөрөгч лхагва гарагт жагсаал нэлээд ширүүн байдалтайгаар өрнөсөн байна. Учир нь жагсагчид яамны байр руу чулуу нүүлгэж, өндөг шидэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлжээ. Мөн өнгө өнгийн бөмбөлөг, цаасан онгоц зэргийг Элчин сайдын яам руу нисгэж, “Бид мартахгүй, Бид хүлээн зөвшөөрөхгүй” гэх зэргээр хашгирахын зэрэгцээ Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоганыг элдвээр харааж байсан гэнэ. Үүний улмаас Элчин сайдын яамны байрны цонх хагарах зэрэг хохирол гарсан байна. Зарим гэрчийн хэлснээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчдыг цагдаа нар Элчин сайдын байрны орох хаалга дээр саатуулсан ч, ямар нэг байдлаар тараахыг оролдоогүй аж.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-11-27 09:49:57
    Uls oron gej iim l bdag yumdaa!!! Irhenee hamgaalna gej. Ugaasaa uduun hatgaj bgaa ene jagdagchin nertei humuus.