УИХ-ын дарга З.Энхболдын "Амгалан" дулааны станцын нээлтийн ажиллагаанд хэлсэн үг

Нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын гишүүд, Эрчим хүчний яамны хамт олон, барилгын ажлыг гүйцэтгэгчид, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, бүтээн байгуулалтад гар бие оролцсон бүх хүнд баярын мэнд хүргэе.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Амгалан” дулааны станцыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байсан. Энэ  төслийг Монгол Улсын Хөгжлийн банкны Хятад Улсын Хөгжлийн банкнаас авах зээлийн хөрөнгөөр барьж байгуулаад ард түмэнд дулаанаа түгээгээд эхэлж байгаа энэ сайхан үйл явдлыг нээж байгаадаа баяртай байна.

1983 онд ашиглалтанд орж байсан “ДЦС-IV”-өөс хойш тус станцын үйлдвэрлэдэг дулааны тал хувийг үйлдвэрлэх хүчийн чадал бүхий томоохон, 30 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт ашиглалтад орж, 50.000 гаруй айл өрх албан байгууллагын дулааны хэрэгцээг хангахаар болж байна.

Монгол Улсын Их Хурал төслийг амжилттай, богино хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтээн байгуулалтад шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталж байлаа. Түүнчлэн тухайн үеийн Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Хөгжлийн банк, Гаалийн Ерөнхий газар, ИХШХЕГ, “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв” зэрэг төрийн олон байгууллагуудын сайн уялдаа, дэмжлэг оролцоогоор энэ ажил хугацаандаа бүтсэн байна.

Төслийн үндсэн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Машин инженерийн корпораци” ТӨХК оролцсон нь 1950-аад онд баригдсан “ДЦС-II”-оос хойш Хятад улсын оролцоо дэмжлэгтэйгээр хийж байгаа томоохон бүтээн байгуулалт, энэхүү “Амгалан” дулааны станц нь хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж байгаа юм.

Цаашид Эрчим хүчний салбарт Монгол-Хятад хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд “Эгийн голын” УЦС, “Багануурын цахилгаан станц” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлаас онцгой анхаарч тодорхой тогтоол шийдвэрүүдийг гаргаж, эрхзүйн орчныг бүрдүүлж байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнээр манай орны эрчим хүчний системийн найдвартай тогтвортой ажиллагаа хангагдаж, цаашдаа манай улс эрчим хүч экспортлогч орон болох  үндэс суурь тавигдах болно.

Энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцсон Эрчим хүчний яам болон холбогдох бусад яам, агентлагийн хамт олон, БНХАУ-ын “Машин инженерийн корпораци” ТӨХК, туслан гүйцэтгэгчээр ажилласан монголын бүх аж ахуйн нэгж байгууллагын хамт олонд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Энэхүү шинэхэн станцыг хүлээн авч ажиллуулах удирдлагын баг, инженер техникийн ажилтан, албан хаагчдад ажлын өндөр амжилт хүсье. 

Parliament.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-11-27 05:33:17
    manai tur zasgiinhan yadaj ingej end tend ochij tyyz haichilj bolson boloogyi hydlaa gambirdaj yabahaa bolih heregtei. nvdnii bylainyyd.