Банк дампууруулдаг “Монроуд”, компаниа хамгаалдаг Б.Гарамгайбаатар

Б.Гарамгайбаатар гишүүн ууртай байна. Учир нь  Хөгжлийн банкыг шалгасан Ажлын хэсгийн тайланд эрхэм гишүүний “Монроуд” компанийн зөрчил дурдагдав. Улмаар энэ асуудлыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хурлаар  хэлэлцэх болоход “Ирц хүрээгүй” хэмээн тараалгаж амжив. Уг нь ирц хүрээгүйдээ биш АН-ын гишүүд картаа сугалаад гараад явчихсантай холбоотой. Дээр нь Б.Гарамгайбаатар гишүүн Ардын намын генсек Ж.Мөнхбатын хэвлэлээр хэлсэнчлэн улс төрийн хэрүүл хийхдээ гарамгай гэдгээ харуулж, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой амаараа “алалцаж” хурал ч тэгсхийгээд хойшилсон. 

Учир юунд байна гэвэл, “Монроуд” компани  гүйцэтгэл нь 38 хувьтай явж байсан “Халзанбүргэдэй-Солонготын давааны 100 км замын төсөл дээр  шинээр зам тавих ойлголт төрүүлж тогтоол батлуулан 43.6 тэрбум төгрөг авчихсанд байгаа юм. Тухайн үед эрхэм гишүүн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог ахалж, Эдийн засгийн яамнаас оруулж ирсэн замын төсөл, хөтөлбөр хэмээн хэрүүл уруул хийж байгаад санал хураалгаж байв. Тэгвэл энэ нь ямар нэгэн үнийн өсөлт, инфляцтай огт холбоогүй. Анх 37.2 тэрбумаар гүйцэтгэх боломжтой гэчихээд, хэдхэн сарын дотор төсөвт өртгөө 5-10 саяар ийнхүү нэмүүлсэн нь мөнгө угаах, завших гэсэн санаачилга, далд оролдлого болохыг 2014 оны зургадугаар сарын 24-нд “Их Монгол” тэргүүтэй ТББ-ууд мэдэгдэж байв. Гэвч асуудал эрчээрээ явж, АН-ынхан хүч түрээд баталчихсан. Одоо энэ асуудлыг АТГ шалгаж байгаа юм байна. Их хурлаас томилогдсон Ажлын хэсэг ч “но”той, ноцтой гэдгийг нь давхар баталчихлаа.  Ер нь бол “Монроуд”  компани  “Анод” банкыг дампууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.  Одоо Хөгжлийн банкин дээр асуудал яригдаж байна. Цаашид хэрхэхийг харах л үлдлээ.
 

Зууны мэдээ
Ч.Зотол

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-11-29 07:00:06
    МОНРУДын гарамгайбаатар яг бат үүл шиг хүүтэйгээ нийлээд идээд уугаад дуусч байгааг мэдэх хэрэгтэй хүмүүсээ
  • ард 2015-11-27 13:24:39
    энэ бух муухай луйварчдыг шалгах хэрэгтэй Бид нарт ийм их хурал хэрэггуй тантай луйварчид бидний буруу ийм юм нарт бурэн эрх олгосон нь.....
  • Монгол 2015-11-27 13:17:33
    Гарамгайбаатар хужаагийн эрлийз бол монголд жинхэнэ монгол байна уу?
  • зочин 2015-11-27 12:19:20
    Төрд дуулгахад энэ хүн хужаагийн эрлийз ба АН-ын дээд удирдлагыг мөнгөөр хахааж,улсыг давхар унагах үүрэгтэй,ёстой нөгөө хэлдгээр эрт үеэс оруулсан тагнуул шүү ...
  • ard 2015-11-27 11:18:53
    Mongold luiwarchdiig xezee budaa bolgox we?
  • Иргэн 2015-11-27 11:14:46
    Энэ хүн бол луйварчин
  • Зочин 2015-11-27 10:36:12
    АН ийм хогийн луйварчингуудын хоргодох газар байж болохгүйшдээ. Өгдөг газар нь өгч, нэрээ цэвэрлээч. Одоо бүр оодорч, зориуд өдсөн байр суурьнаас чалчиж суух юм...
  • ЗОЧИН 2015-11-27 08:56:34
    АН-ЫН НОВШНУУД...
  • sasa 2015-11-27 08:51:26
    garamgaibaatar uhej dald oroosoi novsh gej
  • zochin 2015-11-27 07:31:03
    Энэ нөхөр бол хамгийн өөдгүй авилгач хулгайчдын нэг. АТГ шалгаж зохих газарт нь явуулаачээ. Бид ийм гамшгуудаар удирдуулахаар яаж хөгжих юм бэ?
  • зочин 2015-11-27 05:47:56
    Энэ хүн төөрөөд, байх газраа андуураад суугаад байна. Очих ёстой байх ёстой газрыг нь заагаад хүргээд өгөөч. АТГ-ынхаан.