ЗӨАТБ-ын Ерөнхийлөгч нарын 35 дахь хурлыг Н.Золжаргал даргалж байна
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал Филиппиний Манила хотод Зүүн өмнөд Азийн Төв банкуудын Ерөнхийлөгч нарын 35 дахь хурлыг угтан зохион байгуулагдсан дээд түвшний семинарын "Дэлхий дахины болон бүс нутгийн хүндрэлийг даван туулахын тулд олон улсын санхүүгийн тогтолцооны хэлбэрийг өөрчлөх үү" сэдвээр хэлэлцэж байгаа хэсгийг даргалж байна.

 Энэ сэдвээр үндсэн илтгэлийг Малайзын төв банкны Ерөнхийлөгч Зети Ахтар Азиз хэлэлцүүлсэн бол Мексикийн төв банкны Ерөнхийлөгч Августин Карстен, Олон улсын валютын сангийн орлогч дарга Мицухиро Фурусава хэлэлцүүлэгт оролцлоо. Азийн 24 төв банкны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар, бүсийн нутгийн олон улсын байгууллагууд оролцсон энэ семинарт даяаршсан орчинд санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, хямралаас урьдчилан сэргийлэх, бодлогын уялдааг хангахад одоогийн тогтолцоо хүрэлцээ муутай, үр ашиг нь тодорхойгүй байгааг хэлж байлаа.  Мөн дэлхий дахиныг хамарсан сүүлийн хямралын үед хөгжилтэй орнуудын төв  банкуудын авсан арга хэмжээ өөрчлөгдөж санхүүгийн эх үүсвэрийн урсгал чиглэлээ өөрчилж байгаа нь хөгжиж буй орнуудын эдийн засагт хүндрэл учруулж байгааг хэлэлцэв.
Бусдад түгээх
  • gplus