Өнөөдөр суут В.А.Моцартын үдэш
Улсын филармони симфони найрал хөгжим В. А. Моцартыг онцлон түүний бүтээлүүдийн дээжээс тоглох гэж байна. Тоглолтын Удирдаачаар СТА Д. Нямдаш, тоглолтын хөтлөгч тайлбарлагчаар төгөлдөр хуурч, “Virtuoso” академийн тэргүүн, олон нийтийн хөгжмийн боловсролд зориулсан “Агаар” цуврал номын зохиогч, лектор, хөгжим судлаач М.Цогбадрах, гоцлол хөгжимчнөөр С. Мөнхзаяа СТА, З. Отгон СТА нар гоцлон хөгжимдөх бөгөөд тоглолтын хөтөлбөрт 
  • “Шөнийн серенада” G-dur
  • Валторн, симфони найрал хөгжмийн  концерт  Гоцлооч С. Мөнхзаяа МУСТА
  • Хийлийн  V концерт I анги             Гоцлооч З.Отгон МУСТА
  • Симфони №41 G-mall бүтээлүүдийг нь тоглохоор бэлэн болоод байна.
Тоглолт өнөөдөр үдэш 19 цагт Улсын Филармонид болно.

Та юнителийн хэрэглэгч бол тоглолтын тасалбарыг 100GG оноогоор 5000 төгрөгийг хөнгөлнө. Мөн та тоглолтыг ирж үзэх боломжгүй бол юнивишний 88-р сувгаар шууд дамжуулан үзэх боломжтой. 
 
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: 70118012, 70148012, 99045517
WWW.MGL-PHILHARMONIC.COM
FB/ Мongolian State Philharmonic хуудаснаас авна уу.
Бусдад түгээх
  • gplus