Хүүхдийн спортын V наадмын шилдгүүдийг урамшуулав
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 359 тоот тогтоолын дагуу Монголын хvvхдийн спортын V их наадмыг спортын 42 тєрєлд амжилттай зохион байгуулсан. Наадмын шигшээ тэмцээн Улаанбаатар хотод єнгєрсєн есдvгээр сарын 7-19-ний єдрvvдэд болж, спортын 17 тєрєлд аймаг, дvvргээс шалгарсан 2000 орчим хvvхэд хурд, хvч, авхаалж самбаагаа сорин єрсєлдсєн билээ.

Тэгвэл єчигдєр тус спортын наадмын шилдгvvдийг шагнаж, урамшууллаа. Энэхvv vйл ажиллагаанд Монголын хvvхдийн V их наадмын зохион байгуулах хорооны дарга, ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир спортын бодлого хэрэгжvvлэх, зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хєгжлийн тєвийн Захиргаа, санхvvгийн хэлтсийн дарга Ц.Баярсайхан нарын албаныхан оролцов. Энэ vеэр наадмын зохион байгуулах хорооны зарим гишvvн, хvvхдийн наадмын тэмцээнvvдийн ивээн тэтгэгч, сайн зохион байгуулсан спортын холбоод, клуб, дасгалжуулагчид болон зарим сургуулийг дурсгалын зvйлсээр шагнаж урамшуулсан юм. Хvvхдийн V их наадмын тэмцээнvvдийг сайн зохион байгуулсан спортын холбоодоор волейбол, хvндийн єргєлт, тэшvvр, спортын гимнастик, таеквондо, хєнгєн атлетик, шатар, даам, буудлага, хєлбємбєг болон цанын спортын холбоод шалгарчээ. Энэхvv шагнал гардуулах vйл ажиллагааны vеэр Монголын хvvхдийн V их наадмын зохион байгуулах хорооны дарга, ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир спортын бодлого хэрэгжvvлэх, зохицуулах газрын дарга Х.Бакытжан хэлэхдээ “Хvvхдийн спортын V наадам єнгєрєгч есдvгээр сард амжилттай болж єндєрлєсєн. Гэхдээ бид энэ удаагийн наадмын арга хэмжээг долоо хоногийн vйл явдлаар орхигдуулж болохгvй. Нєгєє талаар хийсэн ажлынхаа vр дvнг дvгнэх, холбоодуудын хєдєлмєрийг олон нийтэд сурталчлах, таниулах vvднээс шат дараалсан арга хэмжээг авч байна. Энэ удаа наадмыг хамтран зохион байгуулсан холбоо, клуб, сургуулиудын тєлєєллийг шагнаж, урамшууллаа. Урьд ємнє нь тэр бvр vнэлэгдээд байдаггvй байсан клубvvдийн амжилтыг онцгойлон анхаарч шалгарууллаа.

Мєн энд нэг зvйлийг нэмж хэлэхэд Ерєнхий боловсролын сургуулиудын шилдэг тамирчдын амжилтыг гаргаж, сургуулиудын чанарын vзvvлэлтээр урамшууллаа” гэв.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.