Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болно

Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний томоохон цогцолбор барих төслийг Монгол улс Хятадтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай 34 сая тонн нүүрсийг жил бүр тогтмол тасралтгүй нийлүүлэх үүргийг монголын тал хүлээжээ. Тиймээс Шивээ-Овоогийн нүүрсний орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “Эрдэнэс Монгол” ХХК болон “Шинэ Шивээ” ХХК-иуд хэлэлцээ хийж, тохирсон тохиолдолд дээрх үүргийг хэрэгжүүлэх юм байна. Энэ дагуу зорилго бүхий хамтарсан аж ахуйн нэгжийг энэ онд багтааж байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.

Тус төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрчим хүчний хангамжийн байдал, сайжрахын зэрэгцээ эрчим хүчний экспортлох боломж бүрдэх аж. Мөн төслийн хүрээнд байгаль орчинд нөлөөлөл багатай, дэвшилтэт технологи нэвтрүүлэхийг зорьж байгаа юм байна. Түүнчлэн цаашид томоохон хөрөнгө оруулалтыг татаж, төсвийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөө авч ирнэ гэж үзэж УУЯ-аас мэдээллээ.
 

Б.Сансар
olloo.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-30 12:52:01
    эгийн голын станцыг дэлхийн жишгээс хоёр зуун тавин хувиар андар үнээр бариулая гэж баярцогт эх орон нэгтнүүдтэйгээ тохирсон юм уу?
  • Балт 2015-11-27 13:05:59
    Тэр үлгэр ч яахав ээ, Ард түмэнийхээ хармааг ухахаа л больчих хэрэгтэй. Харин одоохондоо бол хармааны хулгайч хэлбэрээр ажлаад байгаа шүү, та нар...
  • зочин 2015-11-27 03:05:33
    за эхний ээлжинд гадннас цахилгаан авахаа больчих, дотоодоо бүрэн ханга, яагаач үгүй л том юм ярих юм, хэн манайхаас цахилгаан авах юм