Өрсөлдөөний хууль тогтоомж, журамт дүн шинжилгээ хийх хэлэлцүүлэг боллоо
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка нь зах зээл дээр шударга өрсөлдөөний таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүндрэл бэрхшээлийг арилгах улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүднээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хууль тогтоомж, журмыг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх гурван жилийн төслийн ажлыг эхлүүлээд байна. 

“Өрсөлдөөний хууль ба бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлгийн нээлтэн дээр тус газрын дарга Т.Аюурсайхан “Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсын төрөөс зах зээлийн өрсөлдөөний талаар баримталж буй бодлого, мөрдөж байгаа хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж цаашид боловсронгуй болгох, эрх зүйн шинэчлэл хийж аж ахуй эрхлэгчдийн зах зээлд чөлөөтэй, шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх тал дээр ажиллахаар болоод байна. Шударга чөлөөт өрсөлдөөний үр дүнд бараа, үйлчилгээний хэмжээ өсөн нэмэгдэж, нэр төрөл нь олширч, чанарын үзүүлэлт сайжирч, үнэ тариф хямдарч, техник, технологи шинэчлэгдэж улс орны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж эцсийн дүнд ард түмний аж амьдралд нааштай ахиц дэвшилт авчрахын төлөө бодлогын томоохон өөрчлөлт хэрэгтэй гэж үзэж байна” хэмээн дүгнэсэн юм.  

Уг төслийн хүрээнд Өрсөлдөөний хууль тогтоомжид дүн шинжилгээ хийх, шаардлагатай өөрчлөлтийг оруулах зах зээл дээр өрсөлдөөний суурь нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуй эрхлэгчдэд хууль тогтоомжийг ойлгуулах, сургах, хэрэглэгчдэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах, ШЕЗ-тэй хамтран шүүгчдийг мэргэшүүлэх гээд олон ажил хийгдэх юм байна.

Хэлэлцүүлэгт Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл, зохицуулах салбар төрийн байгууллагын төлөөллүүд оролцож хууль тогтоомжийн хэрэгжилт нь тэдний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар болон цаашид юун дээр анхаарах тал дээр санаа бодлоо солилцлоо.  
Б.Сансар
olloo.mn
          
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.