ХАА-н бvтээгдэхvvнээр дотоодынхоо хэрэгцээг хангаж, экспортын чиглэлээр хєгжvvлнэ
УИХ-ын чуулганы єчигдрийн vдээс ємнєх нэгдсэн хуралдаанаар “Тєрєєс хvнс, хєдєє аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишvvн, Байгаль орчин, хvнс, хєдєє аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, УИХ-ын гишvvн, Хvнс, хєдєє аж ахуйн сайд Р.Бурмаа нар мэдээлэл хийв. Монгол Улс хєгжлийнхєє тодорхой vе шатуудад Тєрєєс хvнс, хєдєє аж ахуйн талаар баримтлах бодлого” боловсруулж хэрэгжvvлсээр ирсэн нь учиртай юм. Тухайлбал єнгєрсєн 10 жилийн хувьд тємс, хvнсний ногоо, vр тариагаар єєрийгєє бvрэн хангадаг болохын тулд тодорхой бодлого зохицуулалттай ажилласны vр дvнд єнєєдєр дээрх асуудал шийдэгдээд байгаа. Тэгвэл ирэх 10 жилд ямар бодлого дэвшvvлж, хэрхэн зохицуулж ажиллах тухай УИХ-ын тогтоол батлагдав. Энэ чухал тогтоол батлагдсантай холбогдуулан Хvнс, хєдєє аж ахуйн сайд Р.Бурмаагаас дараах тодруулга, ярилцлагыг авлаа.

-“Тєрєєс хvнс, хєдєє аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын тєслийг Засгийн газар хэзээ єргєн мэдvvлсэн бэ. Монголчууд ирэх 10 жилд аль хэр хоол ундтай байхад чухал vvрэгтэй энэ тогтоолын тєслийг батлахад УИХ хэрхэн анхаарал хандуулав?

-“Тєрєєс хvнс, хєдєє аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын тєслийг Монгол Улсын Засгийн газраас 2015 оны зургаадугаар сарын 10-ны єдєр єргєн мэдvvлсэн бєгєєд Байгаль орчин, хvнс, хєдєє аж ахуйн байнгын хороо тєслийг анхны хэлэлцvvлэгт бэлтгэх vvрэг бvхий ажлын хэсгийг 2015 оны долоодугаар сарын 1-ний єдрийн 06 тоот тогтоолоор байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишvvн Су.Батболд, гишvvдээр УИХ-ын гишvvн А.Бакей, Ц.Дашдорж, С.Дэмбэрэл, Н.Номтойбаяр, С.Оюун, Д.Тэрбишдагва нар ажилласан юм.

-Урьд нь яг ийм бодлогын баримт бичиг гаргаж байсан нь тодорхой. Харин энэ удаа батлагдсан “Тєрєєс хvнс, хєдєє аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолд ямар шинэчлэл, бодлогын зохицуулалт орсон бэ?

-УИХ-аас 2003 онд баталсан “Тєрєєс хvнс, хєдєє аж ахуйн талаар баримтлах бодлого” нь 2003-2008, 2009-2015 гэсэн хоёр vе шаттайгаар хэрэгжиж дуусч байгаа бєгєєд vvнтэй холбогдуулан хvнс, хєдєє аж ахуйн салбарыг дараагийн тvвшинд хvргэх бодлогыг гаргах шаардлагатай болсон. Ер нь Монгол Улс хєгжлийнхєє тодорхой vе шатуудад хvнс, хєдєє аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгээ шинэчлэх, бодлогын зарим єєрчлєлт оруулах шаардлагатай болдог. Тухайлбал Монгол Улс 2003 оны байдлаар 25.3 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй уналтад орсон, жилд 165 мянган тонн vр тариа хураан авдаг, махны дотоодын хэрэгцээг хангадаг боловч сvv, гурил, тємс, хvнсний ногооны хэрэгцээг дотоодын vйлдвэрлэлээр бvрэн хангадаггvй байсан бол 2014 оны vзvvлэлтээр хєдєє аж ахуйн салбарын эдийн засгийн єсєлт 14.4 хувь, Дотоодын нийт бvтээгдэхvvнд хєдєє аж ахуйн салбарын эзлэх хувь 12.2 хувьд хvрч, 51.9 сай толгой малтай, эрчимжсэн аж ахуй сэргэж, хєгжих эхлэл тавигдсан.

Тvvнчлэн мах, сvvний чиглэлийн 50 орчим мянган толгой vхэртэй болж, жилд 518 мянган тонн vр тариа, 270 гаруй мянган тонн тємс, хvнсний ногоо хураан авч, 7000 тонн ноолуур, 11 сая ширхэг арьс, шир бэлтгэж, хvн амын мах, гурил, тємсний хэрэгцээг бvрэн хангасан vр дvн vзvvлсэн. Гэвч олон улстай харьцуулахад хєдєє аж ахуйн салбар нь нэгжийн гарц, боловсруулалтын тvвшин доогуур эдийн засгийн vр ашиг багатай байсаар байна. Хєдєє аж ахуйн тvvхий эдийн боловсруулалтын тvвшин тvvхэнд хамгийн єндєр байсан 1980-аад оны байдалтай єнєєгийн байдлыг харьцуулахад бvтээгдэхvvн нийлvvлэлтийн тоо хэмжээ хэдийгээр нэмэгдсэн ч боловсруулалтын тvвшин, бvтээмж бага байгаа. Иймд дараагийн 10 жилд хєдєє аж ахуйн vйлдвэрлэлийг хєгжлийн гуравдугаар vе шатанд гаргах зорилтыг салбарын бодлогод дэвшvvлж байгаа юм.

-Энэхvv бодлогын баримт бичигт хєдєє аж ахуйн олон салбар, нэгжээс чухам алинд нь илvv анхаарал хандуулж, тvлхvv хєгжvvлэхээр тусгасан бол?

-Тєрєєс хvнс, хєдєє аж ахуйг хєгжvvлэхэд уламжлалт єв соёлыг хадгалсан, уур амьсгалын єєрчлєлтєд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хvн ам олноор сууршсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бvс нутагт ашиг шимийн чиглэлээр тєрєлжсєн эрчимжсэн аж ахуйг хєгжvvлэхээр бодлогын баримт бичигт тусгасан. Мєн уур амьсгалын єєрчлєлтєд дасан зохицсон, дэвшилтэт технологид суурилсан тариалангийн vйлдвэрлэлийг нэмэгдvvлж, тогтвортой хєгжvvлэх шаардлагатай гэж vзэж байгаа. Тvvнчлэн мал аж ахуй, газар тариалангийн гаралтай тvvхий эд, байгалийн баялгийг уламжлалт болон дэвшилтэд технологиор боловсруулж, хvнсний бvтээг­­дэхvvний аюулгvй байдлыг хангасан шим тэжээллэг, баталгаатай хvнсээр хvн амыг тогтвортой хангах зорилтыг тусгасан.

Тєрєєс хvнс, хєдєє аж ахуйн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын газар зvйн байршил, эко систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бvтэц, техник технологийн хєгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг олон талт хvчин зvйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хєгжлийг хадгалан, 2016-2025 оны хооронд хэрэгжvvлэхээр тєлєвлєсєн юм.

Ер нь Монгол Улсын хєдєє аж ахуйн салбарын гол зорилго, єнєєдєр УИХ-аар батлуулсан энэ бодлогын баримт бичгийн хамгийн чухал, шинэлэг тал нь зєвхєн дотоодынхоо хэрэгцээг бvрэн хангаад зогсохгvй экологийн цэвэр бvтээгдэхvvнийг экспортын чиг баримжаатай болгон хєгжvvлэхэд л оршиж байгаа юм.

-Сvvлийн vед Монгол орны газар тариалангийн гол бvс нутгууд хєрсний доройтолд орж, vржил шимтэй хєрс шороо нь салхи, борооны хvчин зvйлийн улмаас жилээс жилд цєлжиж, алга болж байгаа. Энэ гамшигтай асуудлыг хэрхэн авч vзэж байгаа вэ?

-Энэ бол газар тариалан эрхлэгчдийн тєдийгvй, бодлого боловсруулагчдын хувьд хамгийн сэтгэл зовоосон асуудал болоод байна. 2015 оноос эхлэн хєрс боловсруулах шинэ технологи нэвтрvvлсэн аж ахуйн нэгжvvдийг хєнгєлєлттэй зээлд хамруулж, тусгай бодлогоор технологийн шинэчлэлийг дэмжиж байгаа. Дээр нь технологийн шинэчлэл хийсэн аж ахуйн нэгжvvдэд газар эзэмших эрхийг нь 40 жилээс доошгvй хугацаагаар сунгаж єгч байгаа.

Ингэснээр дэвшилтэд технологи нэвтрvvлсэн аж ахуйн нэгжvvд тогтвортой, урт хугацаанд амжилттай ажиллах нєхцєл бvрдэж байгаа. Нэгэнт авсан газраа 40-єєс доошгvй жил ашиглах боломжтой болсон аж ахуйн нэгжvvд ядаж л хєрс шороондоо єєриймсгєєр хандаж, хєрс боловсруулах бvх vйл ажиллагаандаа хамгийн орчин vеийн технологийг ашиглаж, ургацаа нэмэгдvvлэх, хамгийн гол нь Монгол орны бас нэгэн баялаг болсон vржил шимтэй хєрс шороогоо олон жил ашиглаж, vр удамдаа євлvvлэх бололцоо, нєхцєл нэмэгдэнэ гэж харж байгаа.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Burmaa  2015-11-27 12:18:54
    meddeg ajilaa heedee hoorhii sanaa zobchihloo. chadahgiu bol meddeg mergejiltenguudiig hajuudaa abch ajilluul. eem l hoer zam baidag youmdaa.
    194.213.207.139
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-11-27 09:16:48
    Burmaa durtai ajlaa bish meddeg ajlaa hii.
    68.174.162.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Naiz ni 2015-11-27 05:58:01
    Za Burmaa mine chadah yumaa l hii. Chamd huuchin hiij baisan Fizikiin hureelendee ochij laborantaa hiij yavsan ni olziitei baih. Yadaj arai tsoon hun hohirno.
    59.153.112.77
    Мэдэгдсэн Хариулах