Амгалан дах дулааны станцыг ашиглалтад хүлээн авах ёслол болно
09.00 цагт: "Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс" нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордон "Б" танхимд зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаач, олон улсын байгууллагын төлөөлөл, орон нутгийн иргэд, төрийн бус байгууллага, салбарын мэргэжилтнүүд зэрэг нийт 120 хүнийг хамарсан томоохон хэлэлцүүлэг болох юм.
 
09.00 цагт: Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Засгийн газрын XI байрны хоёрдугаар давхрын дугуй танхимд "Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын үнэлгээ" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
 
09.00 цагт: "Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2015" арга хэмжээг “Ногоон зээлийн сан: Тогтвортой хөгжлийн хөшүүрэг болох нь” сэдэв дор Туушин зочид буудалд зохион байгуулна.
 
09.00 цагт: “Авьяаслаг Хэнтийчүүд-2015” урлагийн их наадмын нэгдүгээр шат Монголын хүүхдийн ордонд эхэлнэ.
 
10.00 цагт: Нийслэлд авто худалдаа эрхэлж байгаа 8 мянга гаруй иргэд шинээр баригдсан авто худалдааны цогцолбор руу хүчээр нүүлгэх шийдвэр гаргасан Хотын дарга Э.Бат-Үүлийн А/980 тоот захирамжийг эсэргүүцэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадна жагсаал цуглаан зохион байгуулна.
 
10.00 цагт: Нийслэлийн иргэний тахимд "Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлвэрлэгч" дотоодын аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа болно. Тус үйл ажиллагаанд дотоодын 30 орчим хүнс үйлдвэрлэгч байгууллага өрсөлдсөн бөгөөд www.ub.inspection.gov.mn хаягаар иргэд олон нийтээс санал асуулга авч байгаа юм.
 
11.00 цагт: Амгалан дах дулааны станцыг ашиглалтад хүлээн авах ёслол болно. Ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт нар болон албаны бусад хүмүүс оролцоно.
 
11.00 цагт: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын өмнө иргэний нийгмийн байгууллагууд, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг таниулах кампанит ажил өрнүүлж, ерөнхий боловсролын 10 сургууль, захын хорооллын иргэдийн төлөөлөл хамтран дэлхий даяар өрнөж байгаа мянга мянган иргэдийн хөдөлгөөнд нэгдэж “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд -Масктай шоу” жагсаалыг Тусгаар тогтнолын талбайгаас Чингисийн талбай хүртэл зохион байгуулна.
 
11.30 цагт: Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос МАН-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлнэ. Арга хэмжээ "Монгол ньюс" Мэдээллийн төвд болно.
 
12.00 цагт: "Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал"-ын гэрээнд байгуулах, гарын үсэг зурах ёслол болно. Эхний ээлжинд "Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал"-ын эрхийн бичгээр шагнуулсан нэр бүхий 18 сэтгүүлчид болон МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд сайн дурын даатгалд хамрагдана.  Арга хэмжээ Практикал даатгалын байранд болно.
 
12.00 цагт: Багануур дүүрэгт болох Нийслэлийн дагуул хот Багануурын Захирагчийн тангараг өргөж, ажлаа хүлээж авах хүндэтгэлийн ажиллагаанд оролцох сэтгүүлчдэд үйлчлэх автобус Хангарди ордны гаднаас явна..
 
18.00 цагт: "Шарын гол" ХК-ийн 50 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн Баянгол зочид буудлын урд талд байрлах "Лөндмарк оффис"-т болно.
 
19.00 цагт: Зураач Ж.Отгон-Эрдэнийн “Амьдралыг өөрчлөгч үгс” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн "Лилиум" Арт галерейд зохион байгуулагдана.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-27 01:08:03
    Баяр хүргэе, нэг ч болсон нүдээ олсон бүтээн байгуулалт хийсэнд