Ч.Сайханбилэг: Үндсэн хуулийг өөрчилсөн ч үйлчлэх хугацаа нь манай Засгийн газарт хамааралгүй
Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүнээр сонгогдоод нэг жилийн нүүрийг үзэж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн болоод, ирээдүйд хийх ажлынхаа талаар ард түмэнд хандан МҮОНТ-ээр өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай, ингэхийн тулд ард түмнээс санал авах нь зүйтэй хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр “Өнөөдөр 11 сарын 26. Шинэ түүхийн Бүгд найрамдах засаглалын анхны Үндсэн хуулиа баталсан өдөр өө. 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиудыг харахад улс төр, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагаар дунджаар 23 жил тутамд өөрчилж байжээ.  Үндсэн хууль маань өөрөө тогтвортой юм шиг ч, улс төр маань тогтвортой байж, Үндэсний хөгжлөө хангаж чадсангүй.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн 3 багц асуудлын Засгийн газарт хамааралтай зөвхөн нэг хэсгийг Ерөнхий сайдын хувьд товч тайлбарлая. Эдийн засгийн тогтвортой, хурдацтай өсөлт улс төрийн тогтвортой орчинд хангагдаж ирснийг олон орны туршлага тодорхой харуулж байна. Ардчилсан Үндсэн хуулийн 23 жилийн хугацаанд нийтдээ 13 Засгийн газар ажилласнаас 2-хон л бүрэн эрхийн 4 жилийн хугацаагаа дуусгасан байх юм. Арваннэгэн Засгийн газар ажилласан дундаж хугацаа 1,3 жил. Энэ 23 жилийнх нь талаас илүү хувь буюу 12 жил нь сонгуулийн жил байжээ. Аливаа Засгийн газрын байгуулагдсанаас хойш 100 хоног өнгөрмөгц  Монголын онцлог улс төр эхэлдэг. Үүнийгээ бид улс төрийн тоглолтынхоо оргил үзэгдэл гэж үнэлдэг бөгөөд  Засгаа унагаах, эсхүл аль нэг сайдыг огцруулах улиг болсон шантаажийн улс төр эцэс төгсгөлгүй үргэлжилдэг. Зөвхөн энэ бүрэн эрхийн хугацаанд Засаг огцруулах санал 3 удаа, тухайн сайдыг огцруулах саналыг давхардсан тоогоор 12 сайд дээр гаргасныг УИХ-аар хэлэлцжээ. Энэ бол бидний өнөөдрийн бодит дүр зураг. Монголын улс төрийн эмгэнэл. Манай Засгийн газрын ч биш бүх Засгийн газрын эмзэг байдлын давтагдсан түүх. Унагах, нураах биш бүтээх дэмжих, өсгөх ажил хэрэгтэй байна. 

Ийм бодит дүр зурагтай болохоор үе үеийн УИХ-ын нэр хүнд ч, үе үеийн Засгийн газрын нэр хүнд ч сонгогч иргэдийн дунд сайн байж ирж чадсангүй. Ийм ч учраас энэ 23 жилийн хугацаанд сонгуульд ялсан нам дараалан 2 дахь удаагаа олонх  болж ялж чадаагүй нь үүнийг шууд нотлон харуулна.Ардчилсан цаг үеийн 13 Засгийн газрын ажлын 2 өдөр тутмын 1 нь сонгууль бодоостой, улс төрийн сөргөлдөөний дарамтад байж ирсэн. Компани, хувь хүн, айл өрх ажлын цагийнхаа талыг хамтарч бүтээхэд бус хоорондоо хэрэлдэхэд, өөрийгөө магтах, өрөөлийг муулахад зарцуулбал юу болох вэ?

Үндсэн хуулиа өөрчилсөн ч үйлчлэх хугацаа нь манай Засгийн газарт хамааралгүй ээ. Манай, танайдаа биш Монгол Улсын Засгийн газруудын цаашдын тогтвортой, итгэлтэй ажиллах боломжийг нээх нийтлэг эрх ашиг, ирээдүйн төлөө ярьж байна. Эрүүл бус нөхцөлд ажилласан сүүлчийн кабинет байгаасай гэж, Монголын хөгжлийг хангах үндсэн чанартай өөрчлөлт дахин 5, 10 жилээр бүү гацаасай гэж хүссэндээ сүүлийн 23 жилд ийм бэрхшээлтэй тулсан,туулсан Монгол Улсын 11 Ерөнхий сайдын нэгний хувьд би өөрийн байр сууриа илэрхийлж байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг аль нэг улс төрийн нам, хэсэг бүлэг улс төрчид, сонгуульд зориулсан суртал ухуулга шийдэх ёсгүй. Монголын ард түмэн өөрчлөх саналаа илэрхийлж, ард нийт олонхоороо, санал асуулгаараа зөвшөөрлөө өгвөл УИХ дахь олонх, цөөнх зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, парламентын өндөр босгыг давсан санал хураалтаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийх боломж Та бидэнд байсаар байна. Үндсэн хуулийн өөрчлөлт өндөр босготой. Ард түмний, УИХ-ын саналын өндөр босго, өндөр шалгууртай. Цаг бага үлдлээ гэдэг нь шалтгаан биш шалтаг.Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой аливаа процедурын болон зохион байгуулалт, хөрөнгө санхүүжилтийн асуудлыг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллах болно”  гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энх 2015-12-03 06:21:16
    Үндсэн хуульд өөрчлөлт оруулана гэх. Чухам ямар заалт нь яагаад болохгүй байгаа яаж өөрчлөх гээд байгаа юм өөрчилсөнөөр ямар сайн зүйлд хүрэх вэ? Энэ тухайгаа ...
  • Баяр 2015-11-28 04:20:52
    Риогийн угаадасны нохой
  • B Sunjidmaa 2015-11-28 04:07:59
    Shardlaggui ogoo togloomoo zogsoh bolson ard tumen shiden gedegch hudllaa baidag shuu sain bodstgoo ard tumen min
  • zochin 2015-11-27 06:56:27
    Ogtsorood uguuchee
  • Нараа 2015-11-27 06:15:49
    Ямар ч юм өөрчлөлт нэмээр байна. Эдийн засгийн алуурчад аа?
  • Зочин 2015-11-27 04:20:21
    АН болон сайханбилэгт хамааралгүй байж болно. Ард түмэнд хамгийн их хамааралтай
  • Damdin 2015-11-27 01:27:42
    Demjij bn. Yaraltai uurchil