Авто худалдаа эрхлэгчдийн тэмцэл дуусахгүй нь
Нийслэл хотын авто замын  төвлөрлийг сааруулах үүднээс хот доторх техникийн захуудыг нүүлгэх шийдвэрийг гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шинээр  “Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулсан. 

Ингээд тус цогцолборын эхний ээлж ашиглалтад ороод даруй хоёр сар болж байна.Гэвч төрийн шийдвэр, бүтээн байгуулалтыг эсэргүүцэгч, хувийн ашгаа чухалчлагч захуудын эзэд “нүүхгүй” хэмээн шилээ татаж, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсаар байгаа.

Томоохон захуудаас жишээ авъя. БЗД-т байрлах Да хүрээ захын газрыг 2014 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А350 тоот захирамжаар “Орон сууц, сургууль цэцэрлэг, үйлчилгээний” зориулалтын газартай хэмээн хуучин “Худалдаа үйлчилгээний” зориулалтыг нь өөрчилсөн байдаг.

Түүнчлэн Улаанбаатар төмөр замын эзэмшлийн газрыг сарын 2.5 сая төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулдаг “1000 зогсоол” автомашины захыг дурдаж болох юм. Тус захад хамгийн багадаа 500 автомашин байдаг хэмээн “Авто худалдааны цогцолбор”-ын мэргэжилтэн хэлсэн бөгөөд нэг машинаас сардаа 90 мянган төгрөгийн түрээс авдаг байна. Тэгэхээр захын удирдлагууд газрын эздэд сардаа 2.5 сая төгрөг төлөөд хамгийн багадаа 45 орчим сая төгрөгийн ашиг олдог аж. Эндээс орлого, зарлагын харьцангуй байдал харагдах бөгөөд “нүүхгүй” хэмээн шилээ татахын шалтгаан ч тодорно.

Улаанбаатар төмөр замын удирдлагууд өнгөрсөн сараас “өөрийн эзэмшлийн газар дээрээ автомашины худалдаа явуулахгүй” хэмээн “1000 зогсоол” захын удирдлагуудад мэдэгдэн, газар чөлөөлөхийг хүссэн ч өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа талаар НМХГ-т хандсан хэмээн НМХГ-ын дарга н.Эрдэнэчулуун мэдээлж байв.

Тэгвэл эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдагийн хуулиар УБТЗ-ынхан “газар чөлөөлөх”-ийг шаардан захынхныг хөөж эхэлсэн.Тодруулбал, энэ сарын эхээр  тус захын цахилгааныг хязгаарлаж, захын үүдэнд цэрэгжүүлсэн хамгаалалт гаргаж, хөдөлгөөний хязгаарлалт хийж эхэлсэн байна.  Одоогоор тус захад 700 орчим машины эзэн 300 орчим түрээслэгч байгаа бөгөөд тэд үйл ажиллагаанд нь саад болсонд ихээхэн бухимдаж байна.

Энэ мэт авто худалдаа эрхлэгчид болоод нийслэлийн удирдлагуудын дундах  тэмцэл үргэлжилсээр байна. Тэгвэл  авто худалдаа эрхлэгч 8000 гаруй иргэн өнөөдөр  төв талбайд 10:00 цагаас дахин жагсаал хийхээр болсон байна. 

Жагсаалд 1000 машины зах, Да хүрээ зах, Өгөөмөр зах, Мөнгөн хүлэг зах, Цирк болоод Саруул худалдааны төвийн машины худалдаа эрхлэгчид, Хүнд машин механизмын техникийн зах, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, авто плаза төв түүнийг тойрсон төвүүдийн төлөөлөл зэрэг захуудаас гадна хувиараа авто худалдаа эрхлэгчид оролцох аж. Мөн тэдгээр захуудыг дагаж хүнс болоод барааны худалдаа эрхлэгчид, банш бууз зарж өдрийн хоолоо залгуулдаг иргэд оролцох юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-11-28 00:56:45
    Nuulgewel taaran
  • Nvvlgeh n zuv 2015-11-27 12:59:01
    turiin tumur nvvree gargaj nvvlgeh n zuv, shineer barisan zah n saihan tohijuulsan l bnaleshde,muusain yumnuudiin vgeer bna gj yu bdiin. ene zahuudiig gargaval ...
  • eenee 2015-11-27 07:31:02
    xunii niigemd amidarch baij aytaixan baixad yadag ym be? gargasan xuuli togtoomj , tushaal shiidveriig dandaa eserguutsej baij ym .
  • зочин 2015-11-27 07:12:32
    эднийг нүүлгэхгүй бол бид бас нүүхгүй шүү. 100 айлынхан бид нүүхгүй. адилдаа адил, годилдоо годил. ямар нь нүүгээд ямар нь нүүдэггүй юм өэ?
  • зочин  2015-11-27 06:08:10
    хувиа хичээсэн балайнуудыг түргэн нүүлгээч дээ төрийн нүүрийг үзүүлэх зүйлд үзүүлж байхгүй бол юм болгон дээр эсэргүүцэх болж дээ , хотын хамаг хөдөлгөөн
  • иРГЭН 2015-11-27 05:07:45
    Энэ бол ардчилал, хүний эрх Элбэгдоржоосоо асуух хэрэгтэй...
  • Мах 2015-11-27 04:54:24
    Олны дэмжлэггүй юм бүтдэггүйн илрэл биш үү?
  • йй 2015-11-27 03:34:53
    Хүчээр яаралтай нүүлгэ.
  • зочин 2015-11-27 03:32:19
    зөв зүйл хйиж байхад тэнэгтээд байгаа хэдэн халтар юмнуудийг хөөж гаргаад зохион байгуулаад байгаа 2,3 хүнийг нь эрүү үүсгээч ээ.
  • ЗОЧИН 2015-11-27 02:42:08
    ШИЙДВЭР ГАРСАН Л БОЛ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ. НАЙМААЧДААС БОЛЖ ЭНГИЙН ИРГЭД ОЛОНХИ НЬ ХОХИРОХ ЁСГҮЙ. ТӨРИЙН ТӨМӨР НҮҮРИЙГ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ.
  • мэт ойлгож болохгүй ээ!!!! 2015-11-27 02:18:03
    Төр засгийн шийдвэр хүн нэг бүрт заавал таалагдах албагүй, тийм боломж хаа ч байдаггүй юм. Тиймээс хэсэг бүлэг хүмүүсийн эсэргүүцлийг нийт ард түмнийх мэт ойл
  • Зочин 2015-11-27 01:28:31
    Намууд зөвхөн улс төрийн өнцөгөөс асуудалд хандаж бэлтгэл хангагдаагүй байхад газар эзэмшүүлж, өмчлүүлж тэнэгтээд байсны гор, Хятад шиг индүүдэх хэрэгтэй
  • Irgen! 2015-11-27 01:18:30
    Zailaa!