"Ам алдвал барьж болдоггүй"-сэн Н.Алтанхуяг гишүүн ээ
Монголын улстөрчид сонгуулийн өмнө худлаа амлаж, ард түмнээ хуурсаар эрх мэдэлд хүрдэг байсан бол одоо эрх мэдэлд хүрснийхээ дараа баруун гараараа баталсан шийдвэрээ, эрх мэдлээс буунгуутаа зүүн гараараа баллуурдан хаяж, эргэж ноцдог хударгагүй муухай зантай болцгоожээ. Хоёрхон жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг эрх мэдэлтэй байхдаа хүч түрэн баталж байсан тогтоол шийдвэрээ таг мартчихаад төрөл арилжчихсан тууж явна.
 
Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хоёрхон жилийн өмнө өөрөө гарын үсэг зуран баталгаажуулж байсан Эгийн голын усан цахилгаан станцыг “Огт хэрэггүй, мөнгө үрсэн төсөл. Би яагаад ч дэмжихгүй” гээд сууж байх юм. Монголын улстөрчид өчигдөр хэлсэн үгээ өнөөдөр хэрхэн үгүйсгэдэг, буцаж няцдагийн тодорхой жишээг Н.Алтанхуяг гишүүний үйлдлээр тодотгоё.
 
Үүний тулд жаахан түүх сөхвөл Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны арваннэгдүгээр сарын 16- ны бямба гарагт болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний эхнийх нь “Эгийн голын усан цахилгаан станц барих төслийн нэгж байгуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг батлав” байдаг. Засгийн газрын хуралдааны протоколд “Азийн хөгжлийн банкны экспертүүд Монгол оронд Усан Цахилгаан станц хөгжүүлэх асуудлыг 1991 оноос эхлэн судалсан бөгөөд урьд өмнө энэ чиглэлээр хийгдэж байсан судалгааны материалуудыг нэгтгэн дүгнээд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад буцалтгүй тусламжийг үзүүлэх, цаашид нарийвчилсан зураг төсөл боловсруулахад хөнгөлөлттэй зээл олгож болох талаарх саналаа Монгол Улсын Засгийн газарт 1991 оны тавдугаар сард танилцуулж байжээ. Улмаар тус оны наймдугаар сард төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа, нарийвчилсан судалгаа, тендерийн бичиг баримт боловсруулахад шаардагдах санхүүжилтийг авах тохиролцоонд хүрч, 1992 оны дөрөвдүгээр сард зээл, тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээний дагуу 1994 онд Эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийн судалгаа, тендерийн бичиг баримтыг боловсруулжээ. Гэвч 1996-1997 онуудад тус станцыг барьж байгуулах хөрөнгийн асуудал шийдэгдээгүйгээс барилгын ажлыг хойшлуулсан байна.

Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн үүсгүүр хүчин чадлын бүтцийг өөрчлөн сайжруулж, тогтвортой ажиллагааг нь дээшлүүлэх, өөрийн гэсэн цахилгаан эрчим хүчний улсын нөөцтэй болж, импортын эрчим хүчний хамаарлаас гарах боломжтой гэж тооцоолж байна. Станцыг барьснаар жилдээ 10 сая ам.долларыг хэмнэхийн дээр хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхөх тооцоо гарч байна. Засгийн газрын хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станц барих тухай асуудлыг хэлэлцээд Төслийн нэгж байгуулах, санхүүжүүлэх тухай тогтоол гаргалаа. Эгийн голын 220 МВТ хүчин чадалтай усан цахилгаан станц барих төслийн нэгжийг байгуулан, эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих 450 МВТ хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд зарцуулахаар шийдвэрлэсэн 50 сая ам.долларын эх үүсвэрээс ашиглах эрхийг олголоо. Цаашид шаардагдах хөрөнгийг төрөл бүрийн зээлийн эх үүсвэр ашиглаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар бүрдүүлж, усан цахилгаан станц барих гэрээг 2014 онд багтаан байгуулж, ажлыг эхлүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгав” хэмээн зурайж байна.
 
 Ийнхүү эрх мэдэлтэй, Засгийн газрын Ерөнхий сайд байхдаа баруун гараараа баталгаажуулсан шийдвэрээ эрх мэдлээс бууж, бялууны хэлтэрхий олдохгүй болсон үедээ баллуурдан хаяж байгаа нь ганц Н.Алтанхуяг ч биш Монголын нийт улстөрчдийн өнөөдрийн хэв шинжит дүр, гутамшигт үнэн болж байна. Ядаж л төрийн гурван өндөрлөгийн нэг, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн ийм гуйвамтгай, эргэж буцсан, туйлбаргүй байхад Монгол Улсын төрийн хар хайрцагны бодлого, тогтвортой хөгжил, ирээдүйн сайн сайхан амьдралын талаар олон долоон юм яриад ямар ч нэмэргүй.
 
Ер нь Монголын улстөрчдийг урьд нь хэн байсан, юу хэлж, юу хийж явсан, өнөөдөр хэн болов, юу ярьж, юу хийж явааг нь УИХ-ын 76 гишүүнээс эхлээд нэг бүрчлэн дүгнэж цэгнэх цаг болсон санагдана. Барууны хэвлэл мэдээллийн баримталдаг сонгодог зарчим бол ерөөсөө л олон юм нуршиж, тайлбар хийлгүйгээр урьд нь ярьж байсан болон өнөөдөр ярьж байгааг нь харьцуулан тавьж уншигч, үзэгчдээрээ дүгнэлт хийлгээд л тохирсон үнэлгээг нь өгчихдөгт оршдог юм билээ.
 
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед тушаал, шийдвэр нь гарсан учир Монголчууд саяхан л “Бид гурав дахь том усан цахилгаан станцаа хүлээн авахад бэлэн болжээ. Учир нь Эгийн голын усан цахилгаан станцын төслийн ажил нэгэнт эхэлсэн бөгөөд Засгийн газрын 375 дугаар тогтоолоор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эгийн голын 220 МВТ хүчин чадалтай усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэрийг гаргалаа. Эгийн голын усан цахилгаан станц нь эрчим хүчний найдвартай хангамжаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орны бие даасан хөгжил цэцэглэлт, ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх стратегийн онцгой ач холбогдолтой төсөл юм. Манай улсын эрчим хүчний систем нь горим тохируулах өөрийн томоохон усан цахилгаан станц үгүйгээс ОХУ-аас жил бүр 25-26 сая долларын өртөг бүхий эрч им хүч импортоор авдаг. Хойд хөрштэй холбогдсон цахилгааны шугамд гэмтэл гарсан тохиолдолд хэрэглэгчдийн цахилгаан тасрах аюул нүүрлэхийн зэрэгцээгээр өвлийн оргил ачааллын үед нийслэл Улаанбаатар хот ч хөлдөх ноцтой байдал үүсч болзошгүй. Эдгээрээс гарах гарц нь Эгийн голын усан цахилгаан станцыг цаг алдалгуй барьж байгуулах явдал юм. Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар түүхий нүүрсний хэрэглээг жилд 200 орчим мянган тонноор бууруулж, Улаанбаатар хот болон бусад хот суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна.
 
Эгийн гол цахилгаан эрчим хүчний төдийгүй улс орны цаашдын ирээдүйд ч чухал ач холбогдолтой төсөл ийнхүү гараанаас гарлаа. Бидэнд ирээдүй хэрэгтэй бөгөөд өнөөдөр байгаа үнэт зүйлээ хэрхэн зөв ашиглахаас бидний ирээдүй гэрэлтэх болно. Эгийн голын энэхүү төсөл нь Монголын ирээдүйд гэрэл гэгээ түгээхээс гадна бусдаас хараат байх явдлаас ч хагацаах нэгэн гол хүчин зүйл болно” хэмээн итгэл найдвар, баяр хөөртэй уншиж, сонсож, үзэж байсан билээ.
 
Тэгвэл Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулах нэг тэрбум ам.доллар өөрийнх нь мэдлийнх биш болсон үед анх түүний төлөө гарын үсэг зурж байсан УИХ- ын гишүүн Н.Алтанхуяг төрөл арилжчихаад  “Эгийн голын усан цахилгаан станц шиг хэрэггүй хог байхгүй гээд сууж байна. Хэзээнээсээ “Ам алдвал барьж болдоггүй” гэсэн сургааль сонсож өссөн монголчууд бид өнөөдөр мөн ч хачин жигтэй цаг үед амьдарч байна санж.

Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dadal 2015-11-27 22:24:24
    enend Enhbayar yamar hamaatai um
  • Mgl 2015-11-27 13:26:13
    Iim ih mungiig usan tsahilgaan stantsad zoriulj bolohgui ee. Uls turchid idsen munguu nuhuh gj l bna
  • MGL 2015-11-27 10:17:45
    1 terbum $ zeeleed 800 sayar n usan tsahilgaan stanc barina geed baigaag l eserguuceed baiga yum bishuu.Ter stanc heden jild oro darh ve.Ovol yahav holdohuu????...
  • ЗОЧИН 2015-11-27 04:30:16
    аЛТАНХУЯГ ХАМГИЙН САЙН МЭДЭЖ ДЭМЖИЖ БАЙСАН ТӨСӨЛ ШҮҮДЭЭ ЭРГҮҮ БОЛЖЭЭДЭЭ
  • зочин 2015-11-27 04:21:00
    УЦС-Хэрэгтэй гэдгийг Алтанхуяг сайн мэдэж байгаа сэтгүүлч зөв бичсэн байна угаасаа Алтанхуягийн үед бүх сонингууд худалдагдсан шүүмлэлтэй юм гарахаа больсоон
  • Дамба 2015-11-27 04:17:33
    Ичих булчирхайгүй, ханилсан бүгдээ /Цэвэр агаар хүрэлсүх, нүүрс Гансүх, охин Саранчимэг, туслах../ шоронгийн хаалга татуулсан өөрөө ч удахгүй аавынд очих гар да...
  • zochin 2015-11-27 02:56:17
    ene setgvvlch odoo odhvvgiin omnoos bicheed bgaa ym bna l daa horongo oruulalt ni mash iheer nemegdsen ni vneheer shalgah shaltag bolj bgaa ym bishvv er ni UIH-...
  • ЗОЧИН 2015-11-27 02:43:49
    МОНГОЛ УЛСЫГ САМАРСАН ГАРУУДЫН НЭГ ДЭЭ. ЭНХБАЯР, БАЯРЦОГТ, АЛТАНХУЯГ ГЭЭД Л ЯВЖ ӨГНӨ. ХУДЛА ШААДАГ ГАР.
  • jervis 2015-11-27 01:33:51
    Erguu maluudiin niitlel bichihiig horih heregtei yum bndaa!!! Iim ih mongo zartsuulahiig l esreguutssenshuudee Tuvshin guai!!!
  • Новшийн увс 2015-11-27 01:32:59
    Жинхэнэ самарсан гар даа. Удахгуй оймс нь гялалзах гаруудын нэг
  • Ts ja 2015-11-27 01:30:52
    Zowhon oorsdin erh oort unah zvilee l bodoh um. Uls orni erh ashig uy ch bishee. Yasan hanadaggvi shunal we
  • Зочин 2015-11-27 01:23:31
    УЦС барихыг эсэргүүцээгүй байхаа, үнэ нь огцом өссөнд л учир нь байгаа байх, юмны учрыг олж байж шүүмжил, уул Алтанхуяг нь Сайханбилэгийг бодвол амьдрал мэдэх ю...