Мэргэжлийн хяналтын байцаагчид элсэлтийн ерөнхий шалгалтад хяналт тавин ажиллажээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагчид нийслэлийн 6 дүүрэгт ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин ажилласан байна.

Шалгалтаар ерөнхий шалгалтын зохион байгуулалтын үйл ажиллагаанд байгаа  хэд хэдэн зөрчлүүдийг  илрүүлжээ. Тухайлбал Энх-Орчлон дээд сургууль дээр шалгалтыг сургалтын зориулалтын бус цайны газрын зааланд авч байсан бол, Политехник коллеж дээр шалгалтын үед хүүхдийн дээрээс салхивч унаж, шил нь хагарч  хүүхдийн гар зүссэн байна.
 
УБ-Эрдэм дээд сургууль дээр 2 материал дутуу ирсэн, ХААИС дээр шалгалтын материал тогтоол, протокол, лацгүй ирсэн, А вариант хэвлэлийн алдаатай ирсэн, мөн энэ сургууль дээр нэг сурагч ахыгаа өөрийнхөө оронд оруулж байгаад баригдсан зэрэг зөрчлүүд гарсан байна.

Мөн сургууль, эцэг эхийн зүгээс хайхрамжгүй хандаж шалгалт өгөх дээд сургуулийн байрыг сайн хэлж, автобус унааг зааж, өгөөгүйгээс хүүхдүүд төөрч будилах, элсэлтийн ерөнхий шалгалтын материалуудаа дутуу бүрдүүлж ирснээс  шалгалтаасаа хоцрох үзэгдэл их гарсан байна. Ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтад нийслэлийн 6 дүүргээс 400 гаруй төгсөгчид шалгалтандаа шалтгаангүйгээр ирээгүй байна.
 
Цаашид Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтыг  хүүхдийн эрхийг дээдэлж, сургалтын зориулалтын гэрэлтүүлэг, агааржуулагчтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан байранд зохион байгуулах шаардлагатайг шалгалтын үр дүн харууллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.