Black Friday Номинд
Энэ жилийн хамгийн анхны, хамгийн супер хямдрал өнөөдөр буюу 11 сарын 26-ны 22:00 цагаас шөнийн 02:00 цагийн хооронд Номин Юнайтед их дэлгүүрт болох гэж байна. Энэ шөнө гэр ахуй, цахилгаан бараа, гоо сайхан, гоёл чимэглэл, бугуйн цаг, бэлэн хувцас, хивс, буйдан, сэргээгдэх эрчим хүч, автомашин, америк хүнс, герман обой гээд олон олон онцгой бараанууд санаанд оромгүй үнээр танд хүрэх юм. Black Friday худалдаанд хэрхэн оролцох талаарх зөвлөмжийг хүргэж байна. Уг худалдаанд Black price, Super sale, Last one гэсэн 3 төрлийн үнийн цаастай хямдарсан бараа бүтээгдэхүүнүүд байна.

Black price буюу хамгийн өндөр дүнтэй хямдрал зарласан барааг худалдан авахын тулд та хөнгөлөлтийн эрхийн тасалбар авах бөгөөд хөнгөлөлтийн эрхийг зөвхөн нэг л бараанд ашиглах боломжтой. Нэг хүн нэг хөнгөлөлтийн эрх авах эрхтэй тул та 2 болон түүнээс дээш бараа худалдан авахаар төлөвлөсөн бол Super sale болон Last one үнийн цаас тавьсан бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийнэ үү. Хөнгөлөлтийн эрхийн тасалбарыг Номин Электроникс, Номин Хоумстайл, Номин Фэйшн салбаруудын Black Price-н бараанд ашиглана. Бусад салбаруудын бараанд хөнгөлөлтийн эрх хамаарахгүй.

Black price-ийн бараа авах хөнгөлөлтийн эрхийн тасалбарыг яг 22:00 цагаас эхлэн тараах бөгөөд тухайн барааг борлуулж буй тасгийн ойролцоо байрлах тасалбар түгээх ажилтнаас авах юм. Тасалбарын тоо хязгаартай гэдгийг анхаарна уу.

Black Friday Номин Юнайтедад 11-р сарын 26-ны 22 цагаас шөнийн 02 цаг хүртэл.

Та яараарай. Түрүүлж ирсэн нь томыг авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-2888 дугаараас лавлана уу.



 
Бусдад түгээх
  • gplus