Чиг үүрэгтээ хамаарахгүй асуудлаар шалгалт хийхийг хоригложээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд тушаал гарган байгууллагын чиг үүрэгт хамааралгүй 104 асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу шалгалт хийхийг хориглолоо.

Чиг үүрэгт хамааралгүй, хуулиар эрх олгоогүй асуудлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлж байгаа өргөдөл, гомдол, хүсэлтийг холбогдох байгууллагад нь шилжүүлэх аж. Тухайлбал тусгай зөвшөөрөл авах, сунгуулах, улсын комисс хүлээж авснаас хойш гурван жил болоогүй барилга, байгууламжийн чанар байдал, импортоор оруулж ирсэн болон стандарт тогтоогдоогүй барилгын түүхий эд, бараа бүтээгдэхүүнд дүгнэлт гаргах нь Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй юм. 

Мөн орон сууцны нэг давхарын өргөтгөл, орон сууцыг цэцэрлэг болон үйлчилгээний зориулалтаар өөрчлөх зөвшөөрөл, дүгнэлт гаргуулах, зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа газрыг чөлөөлүүлэх, төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн сургалтын төлбөр, дулаан, халаалт хангалтгүй, цэвэр ус зэвтэй байгаа, орон сууцны инженерийн шугам сүлжээний засвар, ус алдсан, бохир усны шугам, худаг, цооног бөглөрсөн, бохир ус хальсан зэрэг гомдлын мөрөөр шалгалт хийхгүй. 

Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, хоол, архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, худалдаа, үйлчилгээнээс бусад ажлын байранд улсын байцаагчийн дүгнэлт гаргахгүй юм. 

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өргөдөл, гомдол, хүсэлтээ Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралтай эсэхийг судлан үзсэний дараа холбогдох газарт нь хандан шийдвэрлүүлж байхыг “Зөвлөгөө , мэдээллийн төв” зөвлөж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-11-27 03:41:39
    kkk tegeed yamar ajil hiih um bol doo
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-27 00:14:50
    Маш сайн байна, аж ахуйн нэгжүүдийг дарамталдаг нь багасна гэсэн, хамааралгүй асуудлаар их шалгаж зовоодогийг болиулж байгаа юм байна
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • батаа 2015-11-26 23:56:16
    Юу ч хийхгүй юм бол энэ байгууллага байхын хэрэг байна уу
    103.26.194.225
    Мэдэгдсэн Хариулах