Норвеги хил хязгаараа чангатгана
Норвеги улс Шенгений бүс дотор хилийн хяналтын арга хэмжээ авахаар болсныг тус улсын Засгийн газрын тэргүүн Эрн Сульберг мэдэгдлээ. Маргаашаас эхлэн цагдаа нар Дани, Герман, Шведээс Норвегид ирж байгаа хүмүүсийн бичиг баримтыг шалгаж эхлэх бололтой. Цагаач, дүрвэгсдийн урсгал нэмэгдсэний улмаас ийм арга хэмжээ авч байгаа аж.
 
“Швед хилийн хяналтаа чангатгасан. Манай улс ч хил хязгаараа хамгаалах шаардлагатай. Хөлөг онгоцоор ирж байгаа хүмүүст хяналт тавих, аюулгүй байдлаа сахиулах арга хэмжээ авах хэрэгтэй боллоо” хэмээн Сульберг хэлжээ. Шведийн Цагаачлалын яам дүрвэгсдийг байраар хангахаа больсноо мэдэгдсэн юм. Мөн тус улс хилийн хяналт, шалгалтаа дахин 20 хоногоор сунгах болсноо зарлаад байна.
Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.