Францын байлдааны онгоцууд Иракийн Мосул хотоос 45 км-ийн зайд орших “Исламын улс” бүлгийн командлалын төв байрыг довтолж устгасан байна. Нисэх хүчний онгоцууд Талл-Афар хот дахь лалын босогчдын хуаран, зэр зэвсгийн агуулахыг устгаж, ихээхэн хэмжээний хохирол учруулжээ.
Арваннэгдүгээр сарын 23-нд Францын “Шарль де Голль” тээвэрлэгч хөлөг онгоцноос Сири, Ирак дахь “Исламын улс” бүлгийн байрлалд цохилт өгсөн юм. АНУ-д айлчилсан Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Цагаан ордны эзэн Барак Обаматай уулзахдаа –Франц улс Сирид газраар давших ажиллагаанд оролцохгүй” хэмээн мэдэгджээ.

Зууны мэдээ