Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв
Тэртээх 1924 оны 11 сарын 26-ны өдөр тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж,  анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ. Энэ түүхт өдрийг тохиолдуулан МАХН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид, жирийн иргэдийн төлөөлөл Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Одоогоос 91 жилийн өмнө Монгол Ардын намын төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргаж, үүнийг нь Төв хорооны хурлаар хэлэлцэн баталсан түүхтэй. Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтөний улс төрийн дэвшилтэт үзэгдэл болох бүгд найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн  анхны улсын нэг болсныг эрдэмтэн, судлаачид цохон тэмдэглэдэг юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.