Татварын тайлангаа нөхөн өгөхөд нэг сар үлдлээ
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж байгууллагууд өмнөх онуудынхаа татварааа заавал нөхөн үүрэг хүлээж байгаа. 

Тодруулбал, 1995 оны нэгдүгээр сарын 01-нээс энэ оны гуравдугаар сарын 31 хүртэл буюу нийт 20 жил гурван сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, зарим хэсгийг нь нуусан зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсан бол ил болгох үүрэгтэй. Ингэхдээ шимтгэлээ төлөөгүй, нуун дарагдуулсны торгууль, алдангиас чөлөөлөгдөх юм.

Энэ хуулийг Сангийн яам, НДЕГ, Татвар болон Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн таван байгууллага үйл ажиллагааныхаа чиглэлээр өөр чиг үүргийг гүйцэтгэж байгаа. 

Ийн төрөөс үзүүлж буй боломжийг ашиглаж, торгуульгүйгээр татварын тайлангаа нөхөн өгөхөд ердөө нэг сар үлдэж байгаа бөгөөд тайлан хүлээн авах хугацаа энэ оны 12-р сарын 31-ээр дуусгавар болох юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ө 2015-11-26 05:39:39
    Б.Сансар aa хэрэг байна уу. сонгуулийн шоу гаар дахин өршөөл гарах байх аа. сайн л идэхээ бодож байна.