“Шинжлэх ухаан технологи, инновацийн экосистем” чуулган болж байна
Шинжлэх  ухаан  технологи,  инновацийн экосистемийн талаар салбарынхны санаа бодлоо илэрхийлж, туршлагаа хуваалцах уг чуулган нь олон улсын түвшинд анхлан болж буйгаараа онцлогтой.
 
Хоёр өдрийн турш үргэлжлэх уг чуулганаар “Шинжлэх  ухаан  технологи,  инновацийн экосистем” болон шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх талаар гадаад, дотоодын бодлого гаргагчид,  шинжээч, судлаачдын үгийг сонсох юм. Уулзалтын зорилго нь шинжлэх  ухаан,  технологийн бүсийн бүтэц,  зохион байгуулалт, менежмент  болон улс орон, бүс нутаг, дэлхийн хөгжилд гүйцэтгэх үүргийн талаар нэгдсэн ойлголтод хүрч, олон улсын мэргэшсэн зөвлөхүүд болон эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж Монгол улсад шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргах юм.
 
Чуулга уулзалтад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын туршлагатай зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, энтерпренёрүүд, бодлого тодорхойлогчид, Үндэсний бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, их сургуулийн багш нар, аж үйлдвэрийн салбарынхан, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөлөл хамтран оролцож байна.  Тодруулбал, SQW China компанийн гүйцэтгэх захирал Гари Хо, Японы шинжлэх ухаан технологийн агентлагийн ерөнхийлөгчийн зөвлөх Масуо Айзава, Хок фирмийн дэд ерөнхийлөгч Билл Оделл, Солонгосын Сүн Чун Хянг их сургуулийн судалгаа хамтын ажиллагааны дэд ерөнхийлөгч Хак Мин Ким зэрэг тэргүүтэй олон эрдэмтэн, судлаачид оролцож Шинжлэх  ухаан  технологи,  инновацийн экосистемийн талаар сонирхолтой илтгэлүүдийг тавих юм.
 
Шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилготой манай орны эрдэмтэн, судлаачдын хувьд уг чуулга уулзалт нь мэдлэгээ нэмэгдүүлэх, туршлага солилцох томоохон арга хэмжээ болно гэж БСШУ-аас мэдэгдэж байна.
 
Чуулган яг одоо үргэлжилж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ggggg 2016-02-15 04:39:18
    hhhjhh
  • delhiid onol heedeg erdemted 2015-11-28 19:10:01
    Delhiid innovaciar onol heedeg he'd algal baina. Sonin youm huitnees aigaad irsengiu you. Oros .,India, china, German, franci, izreal usa geed baidag baihaa......