Хүчит 256 бөхийн барилдаан болно
Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 91 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн  уламжлалт барилдаан өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Жил бүр 256 бөх зодоглодог уг барилдаан нь бөхчүүд болон үзэгчид  ач холбогдол өгдөг томоохон барилдааны нэг билээ. Барилдаанд энэ цагийн шилдэг улсын аварга, арслан цолтон тэргүүтэй бөх сонирхогчдын тэргүүн бөхийн тааварт байдаг олон бөх зодоглох аж.

Өмнөх жилийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Аврагч спорт хороо, Ховд дэвжээ, Нью прогресс группийн бөх улсын харцага Б.Пүрэвсайхан долоо даван үзүүрлэж байсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.